Хайх

Off-White тунгалаг аяны тээш гаргалаа

Off-White тунгалаг аяны тээш гаргалаа

Rimowa-тай хамтран

Text: Бюро 24/7

Аяны тээшээр мэргэшсэн германы Rimowa брэнд дизайнер Виржил Аблогийн үүсгэн байгуулсан Off-White брэндтэй хамтран тунгалаг тээшний цуглуулга гаргалаа.

"LVMH группийн хамт олон үргэлж уламжлалыг орчин үетэй нэгтгэх дуртай байдаг. Rimowa брэнд үүсгэн байгуулагдаад 120 жил болжээ. Харин бидний Виржилтэй хамтран бүтээсэн зүйл бол орчин үеийн төгс тусгал юм" хэмээн Rimowa-гийн бүтээлч захирал Александр Арно тайлбарлаж байна.

Шинэ цуглуулгын аяны тээшүүд бүгд бүхэлдээ нэвт харагдах тунгалаг материалаар хийгдсэн ч, тээш бүрд хар өнгийн тусгай оруулга суулгагдсан байгаа. Мөн бүх загварууд хоёр төрлийн хэмжээтэйгээр санал болгогдож байна. "Бидний бүтээсэн тээшүүд хувь хүний хэрэглээний дараагийн түвшин юм. Энэ нь зүгээр нэг хувцсан дээр брэндийн лого байршуулахаас илүү гүн утгатай зүйл. Ийм төрлийн тээш хэрэглэх үедээ та өөрөө урлагийн тоглолтын нэгэн хэсэг болж хувирна. Өөрийнхөө хувцаснуудыг үзүүлэн болгосноор та хувцас эзэмших зарчмыг шинээр тодорхойлох болно" гэж Арно нэмж хэллээ.

Off-White тунгалаг аяны тээш гаргалаа (фото 1)

Шинэ цуглуулгыг Парисын эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд Off-White брэндийн загварын шоуны үеэр албан ёсоор танилцуулах бөгөөд зөвхөн үүний дараа л худалдаанд гарах байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх