Хайх

Оливье Рустен NikeLab-д зориулж цуглуулга бүтээлээ

Оливье Рустен NikeLab-д зориулж цуглуулга бүтээлээ

Сонирхоцгооё

Text: Buro.Mongolia


Зураг:

Кардашьян гэр бүлийн хайрт дизайнер өөрийн Instagram хуудаснаа спортын брэндтэй хамтрах болсноо мэдэгдлээ

Оливье Рустеныг загварын шүүмжлэгчид дутуу үнэлэх асуудал байдаг ч түүний хүрсэн зүйл болгон алт болон хувирдаг уламжлалтай. Тэр яг л Рианна шиг хэрэглэгчдийг татах авьяастай гэж хэлж болно. Тиймээс олон нийтийн сүлжээгээр идэвхтэй маркетинг явуулах дуртай дизайнерыг спортын томоохон брэнд Nike сонирхож, түүний тэрхүү өвөрмөц чадварыг ашиглахаар шийджээ.

NikeLab-тай хамтрах болсон тухайгаа Рустен өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олонд зарласан юм. «ARE YOU READY? #nikelab #dreamteam #champions @nikelab #getready #epic» гэсэн гарчигтай нийтлэлийн дараа интернэт сүлжээнд энэхүү цуглуулга бүтнээрээ тавигдаад байна. Цуглуулгыг харахад Оливер Рустен цулгай хар өнгийг алтлаг оруулга, зураасаар  чимж, өөрийн тансаг хэв маягийг шингээж өгчээ.

ARE YOU READY ? #nikelab #dreamteam #champions @nikelab #getready #epic

A photo posted by OLIVIER R. (@olivier_rousteing) on

Оливье Рустен NikeLab-д зориулж цуглуулга бүтээлээ (фото 1)Оливье Рустен NikeLab-д зориулж цуглуулга бүтээлээ (фото 2)Оливье Рустен NikeLab-д зориулж цуглуулга бүтээлээ (фото 3)

цааш үзэх