Хайх

P. Diddy-гийн хүү Dolce & Gabbana брэндийн нүүр царайгаар тодорлоо

P. Diddy-гийн хүү Dolce & Gabbana брэндийн нүүр царайгаар тодорлоо

19 настай Кристиан IMG агентлагтай гэрээ байгуулжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар дэлхийн хамгийн өндөр цалинтай рэпер P. Diddy болон загвар өмсөгч Ким Портер нарын хүү, өдгөө 19 настай Кристиан Комбс олон улсын IMG загварын агентлагтай гэрээ байгуулжээ. IMG-гийн төлөөлдөг моделиуд дунд Кейт Мосс, Кайя Гербер, Жижи ба Белла Хадид, Хейли Болдуин, Карли Клосс, Эшли Грэм гэх зэрэг алдарт нэрс багтдаг билээ.

Кристиан ийнхүү гэрээ байгуулсныхаа дараа Dolce & Gabbana брэндийн хавар-зун 2018 сурталчилгааны албан ёсны нүүр царайгаар сонгогдож, зураг авалтад оролцжээ. Сурталчилгааны анхны зургууд цахим сүлжээнд нийтлэгдсэн хэдий ч бүрэн хувилбар нь нэгдүгээр сарын сүүлээр цацагдах юм.

Өмнө нь Кристиан Комбс Dolce & Gabbana брэндийн хоёр ч загварын шоунд оролцож байсан туршлагатай. Тэр ч бүү хэл тэрээр нэгдүгээр сарын 13-нд Милан хотод зохион байгуулагдсан брэндийн шоуг нээн алхсан байгаа. Үүнтэй холбогдуулан P. Diddy өөрийн Twitter хуудаснаа хүүгийнхээ амжилтаар бахархаж буйгаа илэрхийлжээ.

2016 онд Кристиан Комбс Bad Boy Records гэх бие даасан дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж, 2017 онд King Combs нэр доор «Feeling Savage» синглийг гаргасан. Мөн Кристиан 2018 ондоо багтааж анхны бие даасан цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

P. Diddy-гийн хүү Dolce & Gabbana брэндийн нүүр царайгаар тодорлоо (фото 1)

цааш үзэх