Хайх

Mongolia
Mongolia

Пэрис Хилтон Yeezy Season 6 цуглуулгын сурталчилгаанд зориулж Ким Кардашьяны дүрд хувирлаа

Ким Кардашьяны клонууд

Пэрис Хилтон Yeezy Season 6 цуглуулгын сурталчилгаанд зориулж Ким Кардашьяны дүрд хувирлаа

Ким Кардашьяны Instagram болон Twitter хуудсанд түүний нөхөр Канье Уэстийн бүтээсэн Season 6 цуглуулгын шинэ сурталчилгаа нийтлэгджээ. Энэ удаад цуглуулгад багтсан спорт аястай богино топ, бэлтгэлийн өмд ба легинсийг Пэрис Хилтон өмсөн зургаа даруулсан байна. Хамгийн сонирхолтой нь Пэрис Season 6-гийн анхны сурталчилгаанд ашиглагдсан Ким Кардашьяны зургуудыг дуурайн хувцаслаж, бүхэлдээ түүний дүрд хувирчээ. Шинэ сурталчилгаанд мөн Пэрис Хилтоноос гадна Instagram олон нийтийн сүлжээнд алдартай Сара Снайдер, Сами Миро, Йованна Вентура ба Эбигейл Рэтчфорд гэх бүсгүйчүүд хамрагдсан байгаа.

 

Сануулж хэлэхэд Канье шинэ цуглуулгаа уламжлал ёсны дагуу Нью-Йоркийн загварын долоо хоног дээр танилцуулахаас татгалзаж, үүний оронд Ким Кардашьяны олон нийтийн сүлжээг ашиглан өвөрмөц байдлаар маркетингаа хийсэн билээ. Тэрээр мэргэжлийн зураг авалт хийлгүйгээр Ким Кардашьяны папарацци дуранд өртсөн зурагнуудаар шинэ хувцаснуудаа олонд дэлгэсэн юм.

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх