Хайх

Раф Симонсын дараагийн загварын шоу хаана болох вэ?

Раф Симонсын дараагийн загварын шоу хаана болох вэ?

Өөрчлөлт

Text: Buro.Mongolia


Дизайнер нэрийн брэндийнхээ шинэ цуглуулгыг уламжлал ёсоор Парис хотноо биш, харин Нью-Йоркд танилцуулах гэнэ

Raf Simons маркийн намар-өвөл 2017 улирлын шинэ цуглуулгыг дизайнер хоёрдугаар сарын 1-нд Нью-Йоркийн эрэгтэй загварын долоо хоног дээр танилцуулна. Симонсын нэрийн брэндийн загварын шоунууд 1997 оноос саяхныг хүртэл зөвхөн Парис хотын загварын долоо хоног аль эсвэл Флоренц дэх Pitti Uomo арга хэмжээний хүрээнд зохиогддог байсан уламжлалтай хэдий ч, энэ удаад дизайнер байршлаа өөрчлөхөөр шийджээ. Тэр мөн Calvin Klein-д зориулсан анхны цуглуулгаа тухайн сард Нью-Йоркд дэлгэх болно.

Raf Simons-ын шоу байршлаа өөрчлөх болсон нь Нью-Йоркийн загварын холбооны хувьд маш чухал ач холбогдолтой үйл явдал юм. Америкийн дизайнеруудын нийгэмлэг сүүлийн хэдэн улирлын турш өөрсдийн загварын долоо хоногтоо дэлхийд алдартай томоохон дизайнеруудыг татан оруулах зорилгоор шаргуу ажиллаж байгаа.

цааш үзэх