Хайх

Rolling Stone сэтгүүл Жастин Трюдог шинэ дугаарын нүүрэнд гаргаж, Трампыг далд утгаар шүүмжиллээ

Rolling Stone сэтгүүл Жастин Трюдог шинэ дугаарын нүүрэнд гаргаж, Трампыг далд утгаар шүүмжиллээ

“Тэр яагаад бидний ерөнхийлөгч байж болохгүй гэж?” гэх нийтлэлээр дамжуулан

Text: Ө.Тодгэрэл


Олны дунд алдартай улс төрч, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Rolling Stone сэтгүүлийн наймдугаар сарын дугаарын онцгой зочноор уригдаж, сэтгүүлийн нүүр хуудсыг чимлээ. Шинэ дугаарт мөн Трюдогийн зургийн хамтаар "Тэр яагаад бидний ерөнхийлөгч байж болохгүй гэж?" гэх гарчигтай нийтлэл хэвлэгдсэн нь олны дунд багагүй шуугиан дэгдээгээд байна.

Зохиолч Стефен Родрик сэтгүүлд зориулсан уг нийтлэлдээ Жастин Трюдог "дэвшилтэт сэтгэлгээтэй, ухаалаг бодлоготой" хэмээн тодорхойлж, түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай далд утгаар харьцуулан бичжээ.

"Энэ нь үнэхээр хачирхалтай юм. Гэхдээ тэр дөлгөөн, тайван хоолойгоор ярьдаг. Түүний бараан үс нь байгалийн өнгөтэй. Харин гэрт нь түүнийг дэгжин эхнэр ба фото зурган дээр сэтгэл булаам гардаг гурван хүүхэд хүлээдэг. Тэр ч бүү хэл түүний хүүхдүүд ‘Их 20'-ийн уулзалтад оролцох эсвэл тагнуулын дуулианд холбогдох түвшний насанд хүрээгүй юм" хэмээн зохиолч улс төрчийн гаднах төрх, зан араншинг дүрсэлсэн байлаа.

Rolling Stone сэтгүүл Жастин Трюдог шинэ дугаарын нүүрэнд гаргаж, Трампыг далд утгаар шүүмжиллээ (фото 1)

"Трюдо дараагийн сэдэв рүүгээ шилжихдээ яриагаа хэсэг хугацаанд завсарладаг ч, ярьж байсан зүйлээ мартдаггүй. Түүний хэлэх үгс ойлгомжтой, уялдаатай байдаг бөгөөд түүнийг ярьж дуyссаны дараагаар Google Translate ашиглах шаардлага гардаггүй" гэж Стефен Родрик нийтлэлдээ үргэлжлүүлэн бичлээ.

Зохиолчийн уг нийтлэлээс мөн Дональд Трампын гадаад ба дотоод бодлогын шүүмжлэлийг олж унших боломжтой байлаа. Ерөнхийдөө Родрик уг нийтлэлээрээ дамжуулан Трюдог бүх талаараа анти-Трамп хэмээн тунхагласан юм.

цааш үзэх