Хайх

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал

Намар-өвөл 2018

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Bajowoo-гийн 99%IS брэнд өөрийн панк рок нэр хүндийг дахин нэг удаа бататгаж, загварын шоугаа Doota худалдааны төвийн доор байрших машины зогсоол дээр зохион байгууллаа. Шоуг дизайнерын урлагийн тэнгэр, модель Ahreum Ahn нээсэн байгаа.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 1)

99%IS брэндийн загварын шоунд Солонгосын бүхий л алдартнууд хүрэлцэн ирлээ. Тэр дунд CL, Sandara Park, Harin Lee гэх зэрэг нэрс байлаа.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 2)

Тус загварын шоу өндөрлөсний эцэст DJ хөгжмөө солин after-party эхэлснийг мэдэгдэж, дуучин CL тоглолт хийсэн байна.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 3)

Модель ба олон нийтийн сүлжээний од Irene Kim Youser маркийн шоу дээр алхлаа.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 4)

LIE брэндийн дизайнер Lee Chung Chung загварын шоугаараа дамжуулан дэлхийн дулаарлын асуудлыг хөндлөө. Тэр тусмаа Сөүл хотод сүүлийн үед цаг агаарын байдал тун хачирхалтай байгаа тул энэ сэдэв нь солонгосчуудын анхаарлыг ихэд татжээ.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 5)

LIE брэнд өөрийн загварууд дээрээ "It's not justICE" гэх үгс хэвлэж, дэлхийн дулаарал нь зөвхөн туйлын мөсөнд нөлөөлж байгаа юм биш шүү гэх санааг илэрхийлжээ.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 6)

Харин Сөүлийн загварын долоо хоногийн үеэр үүссэн томоохон чиг хандлагуудын хувьд гэвэл Mooyul брэндийн санал болгосон гудамжны тоноглолтой, цэмцгэр эсгүүртэй хослол юм.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 7)

Мөн Nohant брэнд oversize эсгүүрийн трендийг дахин тунхаглаж, хөл дулаацуулах ноосон аксесуарыг хувцаслалтдаа нэвтрүүлэхийг санал болгожээ.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 8)

Дизайнер Hye Jin Yoo загварууддаа маш өвөрмөц байршилтай, гэнэтийн хуниаснууд нэвтрүүлсэн нь их сонирхолтой байлаа.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 9)

Matches Fashion брэнд Лондонгийн дуулиант дизайнер Charles Jeffrey Loverboy-г Сөүлд авчран, хамтарсан цуглуулга танилцууллаа.

Сөүлийн загварын долоо хоног: Онцлох 10 үйл явдал (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх