Хайх

Селена Гомез – Louis Vuitton-ы шинэ нүүр царай боллоо

Селена Гомез – Louis Vuitton-ы шинэ нүүр царай боллоо

Series 5

Text: Buro.Mongolia


Зураг:

Louis Vuitton-ы загварын шоу бүрийг алгасалгүй үздэг дуучин Селена Гомез гурван хоногийн өмнөөс эхлэн брэндийн албан ёсны нүүр царайгаар томилогдлоо

Дуучин бүсгүй сүүлийн хоёр жилийн хугацаанд Никола Гескьерийн бүтээсэн цуглуулга бүрийг алгасалгүй үзэж байна. Энэ хугацаанд Селена дизайнертай нөхөрлөөд амжсан бөгөөд энэхүү найрсаг харилцааны үр дүнд тэрбээр Louis Vuitton ордны нүүр царайгаар томилогджээ. Тэгэхээр энэ нь огтхон ч гэнэтийн биш, харин ч эсрэгээрээ логикийн дагуу явагдаж гарсан шийдвэр юм.

Зурагчин Брюс Веберийн авсан Селенагийн анхны сурталчилгааны зургуудыг Никола Гескьер саяхан өөрийн Instagram хуудаснаа нийтлэж, олонд ил болголоо. Уг зургууд дээр дуучин аварга том үслэг малгай өмсөж, гартаа авдар хэлбэрийн жижиг цүнх барьсан харагдана.

Селена Гомез – Louis Vuitton-ы шинэ нүүр царай боллоо (фото 1)

цааш үзэх