Хайх

Shangri-La Mall-д намар-өвөл 2017 улирлын гол трендүүдийг харуулсан загварын шоу зохиогдоно

Олон нийтэд нээлттэй

Shangri-La Mall-д намар-өвөл 2017 улирлын гол трендүүдийг харуулсан загварын шоу зохиогдоно

Нью-Йорк, Лондон, Милан ба Парис гэх загварын нийслэлүүдэд загварын долоо хоногууд үргэлжилж, ирэх оны ерөнхий чиг хандлагууд тодорхойлогдож байгаа энэ үед Улаанбаатар хотод ч бас нэгэн чухал арга хэмжээ зохион байгуулагдахаар боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийг нэг дор цогцлуулж чадсан Shangri-La Mall худалдааны төв Fall/Winter 2017 загварын шоугаа танилцуулж, энэ жилийн намар-өвөл улирлын хамгийн гол трендүүдийг тайзнаа амилуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь худалдааны төв дотор зохион байгуулагдсан хамгийн том загварын шоу болох бөгөөд олон нийтэд нээлттэй гэдгээрээ онцлог байх юм. Загварын шоу "Lifestyle", "Fashionista" гэх үндсэн хоёр цуглуулгаас бүрдэж, хүрэлцэн ирсэн зочдод өдөр тутмын загварлаг төрхүүдийг сонирхуулах болно. Ингээд ч зогсохгүй загварын шоунд хүрэлцэн ирсэн эхний 100 зочинд Shangri-La Mall-ын зүгээс гарын бэлэг барих аж.

Fall/Winter загварын шоу 2017 оны есдүгээр сарын 29-нд 19:00 цагаас Shangri-La Mall дотор зохион байгуулагдана.

Shangri-La Mall-д намар-өвөл 2017 улирлын гол трендүүдийг харуулсан загварын шоу зохиогдоно (фото 1)

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх