Хайх

Судалгаа: Загварын салбарыг эрчүүд удирддаг

Судалгаа: Загварын салбарыг эрчүүд удирддаг

Тэмцэл үргэлжилсээр байна

Text: Buro.Mongolia


Америкийн Загварын Дизайнеруудын Холбоо (CFDA), Glamour сэтгүүл болон McKinsey & Company нар хамтран "Шилэн тайз" нэртэй судалгаа явуулсан байна. Хэдийгээр загвар гэдэг зүйл юуны түрүүнд эмэгтэйчүүдийг чиглэдэг хэдий ч судалгааны үр дүнд загварын салбарыг одоо хүртэл эрчүүд удирдсаар байгаа нь тогтоогджээ. Энэ талаар The New York Times мэдээллэсэн байна.

"Бид энэ талаар бараг л ярьдаггүй. Хүмүүс яагаад ч юм нөхцөл байдлыг сайн мэдэж, түүгээр ч барахгүй хүлээн зөвшөөрч байгаа мэт аашилдаг. Гэхдээ хааяа энэ сэдвээр чанга дуугарч, хүмүүсийн жүжиглэлтийг зогсоох хэрэгтэй байдаг" хэмээн Америкийн Загварын Дизайнеруудын Холбооны тэргүүн, дизайнер Диана фон Фюрстенберг ярьжээ.

Дээрх судалгаанд нийт 191 загварын компанийн 535 хүн оролцсон байна. Тоо баримтын дагуу загвар ба дизайны сургуульд суралцаж буй нийт оюутнуудын дийлэнх буюу 86% нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Гэсэн хэдий ч зах зээл дээрх үндсэн брэндүүдийг удирдаж буй эмэгтэйчүүдийн хувь ердөө 14 байгаа юм. Судалгааны үр дүнд мөн загварын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд олон төрлийн саад тотгортой учирдаг нь илэрчээ. Тухайлбал тэдний карьерын өсөлт сексизмын асуудал ба зөв зохистой удирдамж байхгүйн улмаас, мөн хангалттай шийдэмгий байж чаддаггүй гэх зэрэг шалтгаануудаас хамааран удааширдаг байна. Түүнчлэн судалгаанд оролцсон эмэгтэй бүр загварын салбарт хүйсийн тэгш бус байдлын асуудал байгааг онцолсон юм.

Диана фон Фюрстенбергийн хэлж буйгаар энэхүү судалгааны гол зорилго нь хүмүүсийн анхаарлыг энэ асуудал руу хандуулж, энэ талаар илүү нээлттэй ярилцаж эхлэхэд оршиж байгаа аж.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх