Хайх

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш

Бүгдэд нь баяр хүргэе!

Text: Buro.Mongolia


Зураг: March Nine Media

Б.Цэрэндолгор гэртээ сэрэхдээ "Монголын дараагийн топ модель" гэх эрхэм алдрын эзэн болсон байлаа. Тэрээр энэ өдрийг хэрхэн эхлүүлсэн тухай сэтгэгдлээ бидэнд хуваалцахдаа "Би одоо ч итгэхгүй сууж байна. Өчигдөр юу ч болоогүй юм шиг л санагдана. Хэзээ итгэж эхлэхээ мэдэхгүй ч удахгүй байх л гэж бодож байна" гэж хэлсэн юм. Анх нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгч олонд толилуулсан Mongolia's Next Top Model реалити шоу ийнхүү 16 дугаараа амжилттай хийж, ялагчаа тодрууллаа. 

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 1)

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 2)Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 3)Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 4)

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 5)

Цорын ганц ялагч тодорсон арванзургаа дах дугаарт зориулж Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүл томоохон хэмжээний загварын шоу зохион байгуулсан билээ. Загварын шоунд нэвтрүүлгийн шилдэг 16 оролцогч охин, Монгол модель агентлагийн 24 загвар өмсөгч оролцож, тэдний нүүр хувиргалтыг  Bella болон Anara's Make Up хариуцаж, шоуны зураг авалтыг March Nine Media студийн хамт олон авсан байгаа. Боловсрол телевизийн 100 гаруй уран бүтээлчдийн хамтын бүтээлч ажиллагааны үр дүнд орон даяар шууд цацагдсан энэхүү арванзургаа дахь дугаарын тайзны ард маш завгүй, хариуцлагатай хүмүүс ажиллаж байсан юм. 

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 6)

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 7)

Загварын шоу эхлэхэд шилдэг гурван оролцогч бүсгүй ус, гал, салхи гурвыг илэрхийлэн гарч ирж, тайзан дээр тэд ямар гайхамшигтай харагддагаа үзүүлсэн билээ. Тэгвэл тэдний өмссөн даашинзыг Precious Fashion House урласан бөгөөд охидын эрч хүчтэй, дур булаам байдлыг улам тодотгож байлаа.

Тайзны ард, шоу эхлэхийн өмнө охидын сэтгэл зүйд маш их дарамт ирж байгаа нь тэдний харцнаас харагдаж байсан.  Тэгэхдээ тэд бол монголын үзэсгэлэнт, сайхан бүсгүйчүүд дотроос "Би шилдэг модель" болно гэх том зорилгыг өмнөө тавьж, хоёр сарын хугацаанд түүнийхээ төлөө зогсолтгүй тэмцэж чадсан хүчирхэг, бас зоригтой бүсгүйчүүд. Тийм ч учраас шүүгчид "Та гурав бүгдээрээ монголын шилдэг моделиуд" гэж онцлон хэлсэн болов уу. 

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 8)

Тэмцээний ялагч болсон Б.Цэрэндолгор хэлэхдээ, "Энэхүү шоуг зохион байгуулсан та бүхэн хүний амьдралд ямар том өөрчлөлт авчирсан зүйл бүтээснээ бараг өөрсдөө ч төсөөлөөгүй байх. Бүгдэд нь баярлалаа" гэсэн юм. Үнэхээр Mongolia's Next Top Model реалити шоу оролцогч охидын амьдралд томоохон өөрчлөлт авчраад зогсохгүй нийт Монголын ард түмэнд загварын ертөнцөд хүн од болон гялалзахын тулд ямар их хичээл зүтгэл гаргадгийг харуулж, энэ салбарт ажилладаг олон хүний хөдөлмөрийг таниулж чадсан онцгой төсөл болж чадсан билээ. 

Загварын шоу өндөрлөсний дараа нэвтрүүлгийн уран бүтээлчид болон шилдэг 16 оролцогчид хамтдаа баяраа тэмдэглэж, Монголын хувцас загварын салбарт тохиосон нэгэн мартагдашгүй үдшийн эзэд болцгоосон юм.

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 9)Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 10)

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 11)

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 12)

Тайзны ард: Mongolia's Next Top Model-ын ялагч тодорсон мартагдашгүй үдэш (фото 13)

цааш үзэх