Хайх

The Doors хамтлагийн төлөөлөгчид Кендалл ба Кайли Женнер нарыг шүүхэд өгөхөөр зэхэж байна

The Doors хамтлагийн төлөөлөгчид Кендалл ба Кайли Женнер нарыг шүүхэд өгөхөөр зэхэж байна

Жим Моррисоны дүр зурагтай футболканаас болж

Text: Buro.Mongolia


Зураг:

Telegraph-ын мэдээллэж буйгаар The Doors хамтлагийн төлөөлөгчид Кендалл ба Кайли Женнер нарыг шүүхэд өгөхөөр төлөвлөж байна. Зарга үүсгэх шалтгаан нь эгч дүүсийн гаргасан The Doors хамтлагийн логотой мөн Жим Моррисоны дүр зурагтай футболканы цуглуулга юм.

Тус бүрдээ 125 доллараар үнэлэгдсэн футболканы цуглуулга гарсан даруйд The Doors хамтлаг эгч дүүс рүү захидал илгээн хамтлагийн логог ашиглах зохиогчийн эрхийг зөрчихөө зогсоохыг шаардсан аж. Тус захидалд мөн "Таалал төгссөн Жим Моррисоны зураг дээрх Кендалл Женнерийн селфи доромжлол мэт харагдаж байна" гэх үгс бичигдсэн байж. The Doors хамтлагийг төлөөлж буй өмгөөлөгчид энэхүү хэргийг шүүх хурлаар оруулан, эцсийн шийдвэр гартал ажиллахаар зэхэж байна.

The Doors хамтлагийн төлөөлөгчид Кендалл ба Кайли Женнер нарыг шүүхэд өгөхөөр зэхэж байна (фото 1)

The Doors хамтлагаас гадна Кендалл ба Кайли нарын футболканууд Оззи Осборн, 2Pac, Notorious B.I.G гэх домогт уран бүтээлчдийг хөндсөн. Харин дуулиан үүссэний дараагаар Кендалл, Кайли нар футболкануудаа худалдаанаас буулгаж, хөгжимчдийн гэр бүлээс уучлалт гуйсан билээ.

цааш үзэх