Хайх

Тильда Суинтон нарны шилний цуглуулга гаргалаа

Тильда Суинтон нарны шилний цуглуулга гаргалаа

Солонгосын Gentle Monster брэндтэй хамтарснаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Тильда Суинтон Солонгосын Gentle Monster брэндтэй хамтарч гурван загвараас бүрдэх нарны шилний капсул цуглуулга гаргалаа

Шинэ цуглуулгад зузаан ацетат хүрээтэй, гурван төрлийн өнгөний сонголттой хоёр загвар болон зэвэрдэггүй ган хүрээтэй, толин тусгал бүхий линзтэй нэг загвар багтсан байна. Загварууд гуравдугаар сарын 1-нээс эхлэн Net-a-porter, Saks Fifth Avenue ба Colette дэлгүүрүүдээр $250-$286 долларын үнээр борлуулагдах гэнэ. Анх 2011 онд үүсгэн байгуулагдсан Солонгосын Gentle Monster нарны шилний марк өмнө нь Opening Ceremony, Hood by Air ба Siki Im брэндүүдтэй хамтарч байсан туршлагатай юм.

"Gentle Monster-ын хамт олон хатагтай Тильда Суинтоны урлагийн мэдрэмж, ур чадварыг үргэлж биширсээр ирсэн. Түүний оролцсон кино, зураг авалт, тайзны жүжиглэлт гээд бүхий л зүйлээс бид Gentle Monster маркийн ДНХ-тэй төгс ууссан гоо зүйн мэдрэмж, алсын харааг олж хардаг. Тэр бол Gentle Monster маркийн үндсэн зорилго, утга санааг илэрхийлдэг, бидний урлагийн тэнгэр юм" хэмээн Gentle Monster-ын АНУ дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Тае Юн ярьжээ.

 

Капсул цуглуулгын сурталчилгааны хүрээнд Тильда Суинтон өөрийн жүжиглэх чадварыг ашиглаж, "The Endgame" нэртэй богино хэмжээний кино хийсэн байна. Уг төсөл дээр ажиллахдаа Тильда зурагчин Эрик Мадиган Хектэй хамтарч, Ингмар Бергманы "The Seventh Seal" бүтээлээс санаа авчээ.

Тильда Суинтон нарны шилний цуглуулга гаргалаа (фото 1)Тильда Суинтон нарны шилний цуглуулга гаргалаа (фото 2)Тильда Суинтон нарны шилний цуглуулга гаргалаа (фото 3)Тильда Суинтон нарны шилний цуглуулга гаргалаа (фото 4)

цааш үзэх