Хайх

Том Фордын бодлоор загварын ертөнц одоогоор «see now, buy now» бүтцэд бэлэн биш байна

Том Фордын бодлоор загварын ертөнц одоогоор «see now, buy now» бүтцэд бэлэн биш байна

Тэр хуучин систем руу эргэн орж байна

Text: Buro.Mongolia


Америкийн Tom Ford брэндийн үүсгэн байгуулагч Том Форд цаашид «see now, buy now» форматын дагуу ажиллахгүй гэдгээ саяхан мэдэгдлээ. Дизайнерын бодлоор орчин үеийн загварын ертөнц ийм шинэ бүтцэд хараахан бэлэн биш байгаа гэнэ. Загварын ордон шинэ системийн дагуу нэг улирал ажилласны эцэст ийнхүү хуучин бүтэц рүүгээ эргэн орж байна.

Дараагийн намрын улиралд Tom Ford брэнд нь Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд хавар-зун 2018 цуглуулгаа танилцуулах болно. Дизайнер мөн эмэгтэй хувцасны хамт олныг Лондонгоос Лос-Анжелес хот руу шилжүүлэхээр шийджээ.

«See now, buy now» концепцийн дагуу брэндүүд загварын шоу дуусмагц шинэ цуглуулгаа худалдаанд гаргаж болсон. Одоогийн байдлаар ийм систем руу H&M, Ralph Lauren, Tommy Hilfiger, Prada ба Moschino орднууд шилжсэн байгаа.

цааш үзэх