Хайх

Томми Хилфигер: "Дизайнерууд Мелания Трампыг хувцаслах гэж буйгаараа бахархах хэрэгтэй"

Томми Хилфигер: "Дизайнерууд Мелания Трампыг хувцаслах гэж буйгаараа бахархах хэрэгтэй"

"Улс төржих хэрэггүй"

Text: Ө.Тодгэрэл


АНУ-ын дараагийн тэргүүн хатагтай Мелания Трамптай хэзээ ч хамтрахгүй гэх амлалт өгсөн София Теле бусад дизайнеруудыг ижилхэн шийдвэр гаргахыг уриалсан. Харин Томми Хилфигер түүний уриалгаас татгалзлаа

Хэдхэн хоногийн өмнө бид АНУ-ын дизайнер Софи Теле олон нийтэд хандсан нээлттэй захидал бичиж, дизайнеруудыг Мелания Трампыг хувцаслахгүй байхыг уриалсан тухай бид нийтлэсэн билээ.  Уг захидал загварын салбарт томоохон шуугиан тарьсан ч саяхныг хүртэл нэг ч дизайнер Телегийн захидалд хариу өгөөгүй байсан юм. Харин өчигдөр Томми Хилфигер энэ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Томми Хилфигер: "Дизайнерууд Мелания Трампыг хувцаслах гэж буйгаараа бахархах хэрэгтэй" (фото 1)

WWD сэтгүүлийн уламжилснаар жил бүр Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг Angel Ball үдэшлэгийн үеэр Америкийн дизайнер хатагтай Трампыг хувцаслахдаа баяртай байх болохоо мэдэгдсэн байна. "Миний бодлоор Мелания бол маш үзэсгэлэнтэй эмэгтэй бөгөөд ямар ч дизайнер түүнийг хувцаслах гэж буйгаараа бахархах ёстой. Хүмүүс энэ талаар улс төржих хэрэггүй гэж би бодож байна. Бүгд л Мишель Обамаг хувцаслахдаа баяртай байсан шүү дээ. Миний бодлоор Мелания ба Иванка нарт ямар ч хувцас үнэхээр сайхан зохидог" хэмээн Томми ярьжээ.

Телегийн захидалд хариулсан анхны дизайнерын эдгээр үгс бусад Америкийн дизайнеруудад нөлөөлөх болов уу?

цааш үзэх