Хайх

Yalguun Accessories брэндийн торон чимэглэлтэй торгон алчуур худалдаанд гарлаа

Yalguun Accessories брэндийн торон чимэглэлтэй торгон алчуур худалдаанд гарлаа

Торго, тор хоёрын өвөрмөц нэгдэл

Text: Г.Тэмүүлэн


Үндэсний хэв маяг, монголын үзэсгэлэнт хатдын дүр төрхтэй, хаанаас ч харсан танигдах торгон алчуур урладаг Yalguun Accessories брэнд намар-өвлийн улиралд зориулан шинэ цуглуулга танилцууллаа. Тэд загварын салбарт сүүлийн хэдэн улирлын турш ноёрхож байгаа торон нэхээсээр сонгодог торгон алчууруудаа чимэглэн, илүү тансаг, дэгжин хэв маягийг бий болгожээ. Yalguun Accessories брэндийн энэхүү шинэ цуглуулгын зураг авалтанд жүжигчин А.Туяа оролцож, өвөрмөц дүр төрхүүдийг бүтээсэн байна.

Улаан, шаргал, ногоон гэх зэрэг энэ улирлын баялаг өнгөтэй зургаан төрлийн торгон алчуурын эмжээрийг торон нэхээсээр чимэглэсэн нь ямар ч энгийн дүр төрхийг хормын зуур тансаг, дур булаам харагдуулна. Бүсгүйчүүдэд ямар нэг хичээл зүтгэл гаргалгүйгээр, маш хялбар аргаар дэгжин харагдах боломжийг олгож буй энэхүү торгон алчуурыг төрөл бүрээр загварчилж болох тул та өөрийн уран сэтгэмжийн дагуу өвөрмөц төрх бүрдүүлээрэй. 

Yalguun Accessories брэндийн торон чимэглэлтэй торгон алчуур худалдаанд гарлаа (фото 1)

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн эсрэг талд байрлах Star Mall 2-р давхар; Peace Мall 4-p давхар; Улаанбаатар Их Дэлгүүр B1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх