Хайх

Victoria’s Secret 2017: Fantasy Bra-г Лаис Рибейро танилцуулна

Хоёр сая ам.долларын үнэтэй

Victoria’s Secret 2017: Fantasy Bra-г Лаис Рибейро танилцуулна

Хэдхэн долоо хоногийн дараа Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд 2017 оны загварын шоунд зориулан Шанхай хот руу аялах гэж байна. Оны хамгийн хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг, энэ удаад зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээс нууцалж, шоунд оролцох уран бүтээлчид болон үзэгчдийг ямар гэнэтийн бэлэг хүлээж буйг одоог хүртэл зарлаагүй байгаа билээ. Гэхдээ хэдхэн цагийн өмнө нэгэн том нууц дэлгэгдсэн нь 2017 оны Fantasy Bra-г танилцуулах загвар өмсөгчийн нэр юм. 2015 онд Лили Алдриж, 2016 онд Жасмин Тукс сонгогдсон энэхүү нэр хүндтэй үүргийг энэ удаад Бразил улсаас гаралтай Victoria's Secret-ийн албан ёсны сахиусан тэнгэр Лаис Рибейро хүлээн авчээ.

 

 

Очир эрдэнэ, шар индарнил ба цэнхэр молор чулуунуудаар бүрхэгдсэн хоёр сая ам.долларын үнэтэй энэ жилийн Fantasy Bra-г Mouawad Jewelry гэх тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн брэнд бүтээсэн байна.

2017 оны Victoria's Secret загварын шоу арваннэгдүгээр сарын 20-нд Шанхай хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлхий дахинаа арваннэгдүгээр сарын 28-нд CBS сувгаар цацагдах юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх