Хайх

Виктория Бекхэм Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнууллаа

Виктория Бекхэм Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнууллаа

Хунтайж Уильям гардууллаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дизайнер Виктория Бекхэм өчигдөр Букингемийн ордонд Их Британийн эзэнт гүрний одонг хунтайж Уильямаас гардан авсан байна.

Алдарт Spice Girls хамтлагийн экс гишүүн, дизайнер Виктория Бекхэм энэхүү нэр хүндтэй шагналыг загварын салбарт оруулсан хувь нэмэр болон карьерынхаа турш хийсэн сайн үйлсийн төлөө хүртжээ. Виктория Бекхэм "Би өнөөдөр Букингемийн ордонд байгаадаа маш их баярлаж байна. Бас би Их Британи хүн гэдгээрээ бахархаж байна. Их Британийн эзэнт гүрний одонг Кембрижийн гүнгээс гардаж авсандаа маш их баяртай байна. Хэрэв чи том зүйл мөрөөдөж, шаргуу хөдөлмөрлөж чадвал агуу зүйлийг бүтээх болно" гэж хэлсэн байна.

Виктория Бекхэм анх 2008 онд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд үүнээс хойш 2011, 2014 онуудад British Fashion awards шагнал гардуулах ёслолоос шилдэг брэндээр шалгарч байсан юм.

Сонирхуулахад түүний нөхөр хөл бөмбөгчин Дэвид Бекхэм энэхүү хүндэт шагналыг 2003 онд хүртсэн билээ.

цааш үзэх