Хайх

Загвар өмсөгч Б.Ялгуун Хонг Конгийн Jessica Fashion & Beauty сэтгүүлийн нүүрэнд гарлаа

Загвар өмсөгч Б.Ялгуун Хонг Конгийн Jessica Fashion & Beauty сэтгүүлийн нүүрэнд гарлаа

2015 оны 8-р сарын дугаарт

Text: Ж.Чинбат


Монголын загварын ертөнц үйл явдал цөөнтэй учраас залуу моделиуд дэлхийн зах зээл рүү гарахыг чухалчилдаг. Тэд карьераа Хонг Конг, Малайзаас эхэлдэг ба эхний амжилтууд нь тэдэнд маш чухал билээ

Сүүлийн үед Европ, Азийн орнуудад шинэ, содон ази төрх илүү сонирхох болсныг бид мэднэ. Энэ байдал нь Монголоос Хонг Конг, Сингапурт карьер хийж буй моделиудад боломж олгодог билээ. Одоо 19 настай загвар өмсөгч Б.Ялгуун нэг жилийн өмнөөс Сингапурт "3mmodels" агентлагт харьяалагдан ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Б.Ялгуун Япон, Тайланд, Индонези, Хонг Конг-д 2-3 сараар гэрээтэй ажиллан өөрийн туршлагаа зузаатгаж байна. Тэрбээр Сингапурт болсон Chanel-ын тайзан дээр алхаж, Индонезийн Elle, Harper`s Bazaar, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байсан. Энэ удаа харин сэтгүүлийн нүүр хавтсанд гарлаа.

Хонг Конгдоо нэр хүндтэй Jessica сэтгүүл нь Fashion & Beauty, Mans, Kids гэсэн хувилбаруудтай сэтгүүл юм. Б.Ялгууны нүүр хавтсанд гарсан өгүүлэмжит зураг авалт нь "Носталги" гэх сэдэвтэй байжээ.

Бүхий л моделиудын адилаар Б.Ялгуун цаашдаа Нью-Йорк болон барууны загварын ертөнцөд орох хүсэлтэй ба одоогийн байдлаар тэндэхийн агентлагууд уруу зургуудаа явуулж, хариу хүлээж байгаа юм байна. Ингээд бүгдэрээ Б.Ялгуундаа амжилт хүсэж, шинэ зургуудыг нь сонирхоцгооё.

 

цааш үзэх