Хайх

Загвар өмсөгч Э.Тэтгэн Сөүлийн загварын долоо хоногт оролцож байна

Загвар өмсөгч Э.Тэтгэн Сөүлийн загварын долоо хоногт оролцож байна

Хоёр дах удаагаа

Text: Ж.Чинбат


Зураг: Eny Bat-Erdene

Дэлхийн загварын салбарын анхаарлыг өөр дээрээ татсан Сөүлийн загварын долоо хоног өнөөдөр эхэллээ. Энэ загварын долоо хоногт Монгол улсаас нэг загвар өмсөгч, нэг гэрэл зурагчин оролцож байна

Намар-өвөл 2017 улирлын шинэ загваруудыг толилуулах Сөүлийн загварын долоо хоногт загвар өмсөгч Э.Тэтгэн оролцож, KYE, BOURIE, JAINSONG гэх гурван брэндийн шоунд алхахаар болжээ. Тэрээр 2016 оны наймдугаар сараас эхлэн Esteem CREW Model агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн байна. Загвар өмсөгч Э.Тэтгэн 179,5 см өндөр, 23 настай бөгөөд өнгөрсөн 2016 оны намар болсон Сөүлийн загварын долоо хоногт анх удаа оролцохдоо дөрвөн брэндийн шоунд оролцсон туршлагатай.

Загвар өмсөгч Э.Тэтгэн Сөүлийн загварын долоо хоногт оролцож байна (фото 1)

Сөүлд гадаад худалдааны чиглэлээр төгсөх курсэд сурдаг Э.Тэтгэн цаашдаа загварын карьераа үргэлжлүүлэн хийх бодолтой байгаагаа бидэнд хэлсэн юм. "Өмнө нь дандаа сэтгүүл болон зурагтаар хардаг байсан загвар өмсөгчидтэй хамт нэг тайзан дээр алхах нь надад үнэхээр сайхан байна" хэмээн тэрээр тайзны ард байгаа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Э.Тэтгэний эхний гараа өнөөдөр BOURIE брэндийн шоугаар эхэлсэн байна.  

Загвар өмсөгч Э.Тэтгэн Сөүлийн загварын долоо хоногт оролцож байна (фото 2)

цааш үзэх