Хайх

Загварын ертөнц Канье Уэстийн нүдээр: Yeezy Season 3 цуглуулгын танилцуулга

Загварын ертөнц Канье Уэстийн нүдээр: Yeezy Season 3 цуглуулгын танилцуулга

NYFW-ийн эхний өдөр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Нью-Йоркийн загварын долоо хоногийн эхний өдөр Канье Уэст Yeezy маркийнхаа ээлжит цуглуулгыг танилцууллаа. Шоу дээр мэдээж хэрэг маш олон алдартнууд цуглажээ

Канье Уэст хүмүүсийн анхаарлыг өөр лүүгээ мөн өөрийн туурвиж буй уран бүтээлдээ татаж чаддаг онцгой авьяастай нэгэн бололтой. Дуучны Yeezy марк үүний тод жишээ юм. Маркийн хамгийн шинэхэн цуглуулгын танилцуулга Нью-Йоркийн Madison Square Garden-ы спорт ордонд маш өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө. Шоуны зохиомж ба гүйцэтгэл нь олны анхаарлыг их татжээ. Шоу эхлэхэд зуу гаруй загвар өмсөгчид аврага том торгон бүтээлэг доороос гарч ирэн, үзэгчдийг гайхшруулсан. Тэдгээр моделиуд дунд урт, бараан шуба өмссөн Наоми Кэмпбелл онцгой байлаа.

Загварын ертөнц Канье Уэстийн нүдээр: Yeezy Season 3 цуглуулгын танилцуулга (фото 1)

Загварын ертөнц Канье Уэстийн нүдээр: Yeezy Season 3 цуглуулгын танилцуулга (фото 2)

Түүнчлэн загварын шоуны үеэр дуучин The Life of Pablo гэх нэртэй шинэ цомгоо танилцуулаад авсан. Канье Уэст энэхүү цомгийнхоо нэрийг хэд хэдэн удаа өөрчилсөн ба үүгээрээ аль хэдийнээ олон нийтийн сонирхлыг өдөөсөн байсан юм.

 

цааш үзэх