Хайх

Загварын хувьсал: Гвен Стефани

Үргэлж бусдаас тод

Text: Бюро 24/7

No Doubt хамтлагийн хуучин гоцлол дуучин, дизайнер ба гурван хүүхдийн ээж Гвен Стефани аравдугаар сарын 3-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан бид түүний хамгийн сэтгэлд хоногшсон төрхүүдийг дурсахаар шийдэж, дуучин бүсгүйн стиль хэрхэн хувьссаныг харууллаа.

Гвен үргэлж л анхаарал татам, этгээд төрх бүрдүүлдэг байсан бөгөөд түүний зоригтой үс засалтууд ба хувцаслалтууд улам алдартай болоход нь нөлөөлсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. 1990-ээд оны сүүлээр Гвен ихэвчлэн богино топ өмсөн ягаан ба цэнхэр өнгийн үсээр олныг гайхшруулдаг байсан бол, 2000-аад онд тэрээр цагаан блонд үстэй болж, ирвэсний хээтэй галбир барьсан даашинз болон гүн ухлаадастай загварууд өмсөх дуртай байсан билээ. Та бүгдийн сайн мэдэж байгаачлан ирвэсний хээтэй хувцаснууд ба улаан өнгийн уруулын будаг нь дуучин бүсгүйн брэнд төрх болж хувирсан юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх