Хайх

Загварын салбар дахь хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалт гарлаа

Загварын салбар дахь хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалт гарлаа

Жагсаалтад Zara, Nike, LVMH ба Uniqlo-гийн тэргүүнүүд багтжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Fashion United сэтгүүл загварын салбар дахь хамгийн чинээлэг хүмүүсийг нэрлэлээ. Жагсаалтыг Zara ба Inditex группийн үүсгэн байгуулагч Амансио Ортега өөрийн 71 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлсэн байна. Ортега түүнчлэн Forbes сэтгүүлийн энэ оны дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа.

Жагсаалтын эхний таван байранд Ортегагаас гадна LVMH-ийн ерөнхийлөгч Бернар Арно (41,5 тэрбум доллар), Германы C&A сүлжээ дэлгүүрийн эзэмшигчид болох Бренникмейер гэр бүл, Hermès-ийн тэргүүн Бертран Пуэш ба Nike-гийн үүсгэн байгуулагч Фил Найт нар бичигджээ.

Загварын салбарын хамгийн чинээлэг хүнээр мөн Chanel ордны эзэмшигч Алан Версеймер, H&M-ийн хувьцаа эзэмшигч Стефан Перссон ба Uniqlo-гийн үүсгэн байгуулагч Тадаси Янаи нар нэрлэгдсэн байна.

Жагсаалтын бүрэн хувилбарыг эндээс үзэх боломжтой.

цааш үзэх