Хайх

Зак Позены анхны гутлын цуглуулгыг сонирхоцгооё

Зак Позены анхны гутлын цуглуулгыг сонирхоцгооё

Туфлиэс эхлээд хагас түрийтэй гутал хүртэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Зак Позен хүүхэд насаа дурсан ярихдаа Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей болон Manolo Blahnik брэндийн бутикээр шагайх дуртай байснаа үргэлж дурддаг. Тэр Manolo Blahnik бутикийн худалдагчдыг хэрхэн ажилладгийг ажиглаж, дээд зэргийн түвшинд бүтээгдсэн гуталнуудыг бишрэн суух дуртай байжээ. Олон жилийн дараа Зак Позен өөрийн хүүхэд насны мөрөөдлийг биелүүлэхээр шийдэж, гутлын цуглуулга гаргах болсноо олонд зарлалаа.

Дизайнер загварын урлангаа 2001 онд нээж байсан бөгөөд саяхныг хүртэл зөвхөн хувцас загвар бүтээж, хэзээ ч гутлын салбар луу орж байгаагүй юм. "Би өөрийнхөө томоохон мөрөөдлийг биелүүлэхийг хүсч олон жил өнгөрлөө. Миний брэндийн ДНХ-г ойлгож, бүтээгдэхүүний чанарыг ямагт өндөр түвшинд хадгалж, мөн хамгийн гол нь итгэл дааж чадах хамтрагчийг би маш удаан хайлаа" хэмээн Зак Позен шинэ цуглуулгынхаа талаар ярьлаа. Дизайнерын ярьсан тэрхүү хэнээр ч орлуулашгүй, чадварлаг хамтрагч нь удам дамжсан гутал урлаач Стефано Марони юм. Тэрбээр зургаан сарын өмнөөс Зак Позентой хамтран ажиллаж, цуглуулгын анхны загваруудыг гаргаж эхэлсэн аж. 

Дизайнерын гутлын цуглуулга үндсэн брэндийн pre-fall цуглуулгын нэгэн хэсэг болох бөгөөд загваруудын үнэ 525 - 1400 долларын хооронд хэлбэлзэх гэнэ.

цааш үзэх