Хайх

Зайлшгүй хэрэгтэй хувцаснууд: Александр Вэнгийн Uniqlo-д зориулсан цуглуулга

Зайлшгүй хэрэгтэй хувцаснууд: Александр Вэнгийн Uniqlo-д зориулсан цуглуулга

Дулаахан, биед эвтэйхэн, хөнгөн, гоолиг харагдуулдаг, cool загварууд

Text: Бюро 24/7


Uniqlo брэнд дизайнер Александр Вэнгтэй хамтран бүтээсэн цуглуулгынхаа анхны тизер бичлэгийг танилцууллаа. Капсул цуглуулгад эрчүүд ба эмэгтэйчүүдэд зориулсан саармаг өнгийн дотуур хувцас, легинс, боди, майка, футболка зэрэг хүн бүрт зайлшгүй хэрэгтэй байдаг суурь загварууд багтжээ. Түүнчлэн Вэнг өөрийн хамгаас дуртай неон ногоон өнгийн цөөн хэдэн загварыг цуглуулгадаа оруулсан байна.

Тизер бичлэгт загвар өмсөгчид Heattech гэх Uniqlo брэндийн алдарт дулаан ялгаруулдаг материалаар хийгдсэн шинэ загваруудыг өмсөх үед ямар мэдрэмж төрж буйгаа тайлбарлах болно. Товчхондоо тэд цуглуулгыг "Дулаахан, биед эвтэйхэн, хөнгөн, гоолиг харагдуулдаг, cool" гэх үгсээр тодорхойлсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх