Хайх

Зейн Маликийн бүтээсэн гутлын цуглуулга таны найз залууд гарцаагүй таалагдана

Зейн Маликийн бүтээсэн гутлын цуглуулга таны найз залууд гарцаагүй таалагдана

Giuseppe x Zayn

Text: Buro.Mongolia


Зураг:

Залуу дуучин Зейн Малик Италийн Giuseppe Zanotti брэндтэй хамтарч, эрэгтэй гутлын капсул цуглуулга гаргалаа

Дуучин Зейн Маликийн загварын сонирхол өдөр ирэх тусам нэмэгдэж, тэр загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олох зорилгоор шаргуу ажиллаж байна. Өдгөө 23 настай One Direction хамтлагийн хуучин гишүүн Италийн алдарт Жузеппе Занотти дизайнертай хамтарч Giuseppe x Zayn гэх капсул цуглуулга гаргасан бөгөөд уг цуглуулгад хоёр төрлийн түрийтэй гутал болон шир ба илгэн материалын сонголттой хоёр кет багтсан байна.

"Миний бодлоор стиль гэдэг нь эрсдэл гаргаж, зоригтой байж, өөрийгөө илэрхийлэхээс айхгүй байхад оршдог зүйл юм. Жузеппе өөрийн цуглуулгаараа харин би дуу хөгжмөөрөө дамжуулан энэхүү үзэл санааг илэрхийлдэг" хэмээн Зейн цуглуулгынхаа талаар ярьсан байна.

Залуу поп од, домогт дизайнер хоёр хамтрах болсонд гайхах зүйл үгүй юм. Жузеппе Зейнийг "загварын шүтээн" хэмээн нэрлэж, түүний стилийг "хичээл зүтгэл гаргаагүй cool байдал ба орчин үеийн сахилгагүй хэв маягийн нэгдэл" гэж тодорхойлдог билээ.

Зейний хувьд энэ нь анхны загварын хамтын ажиллагаа хэдий ч сүүлийнх бас биш юм. Тэр 2017 оны тавдугаар сард Versus Versace-тай хамтарсан капсул цуглуулгаа дэлгэх төлөвлөгөөтэй байгаа.

Энэ дашрамд дурдахад загварын ертөнцийг байлдан дагуулж буй найз бүсгүйтэй тэрбээр мөн энэ удаагийн цуглуулгынхаа нэг гутлыг "Zigi" хэмээн хайртынхаа хочоор нэрлэжээ.

Зейн Маликийн бүтээсэн гутлын цуглуулга таны найз залууд гарцаагүй таалагдана (фото 1)

 

цааш үзэх