Хайх

Жастин О’Ши эрэгтэй хувцасны шинэ брэнд үүсгэн байгуулна

Жастин О’Ши эрэгтэй хувцасны шинэ брэнд үүсгэн байгуулна

Шинэ брэнд SSS World Corp хэмээн нэрлэгдэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жастин О'Ши эрэгтэй хувцасны шинэ брэнд гаргах гэж буйгаа олонд зарлаж, анхны загварын шоугаа энэ оны зургаадугаар сард Парис хотод зохион байгуулахаа мэдэгдлээ.

SSS World Corp брэндийнхээ хүрээнд О'Ши 032c гэх хувцас загвар ба хэвлэл сэтгүүл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Берлиний компанитай хамтран ажиллахаар болсон байна. Тэр мөн загваруудын хээг өмнө нь Brioni-гийн логог бүтээж байсан чөлөөт уран бүтээлч Бенни Робинсоноор гаргуулахаар тохирчээ. О'Ши-гийн хэлж буйгаар шинэ брэндийн хувцас дизайн гудамжны стиль дээр суурилж, дээд зэргийн чанартай байх гэнэ. Загваруудын үнэ Acne Studios брэндтэй харьцуулбал бага зэрэг хямд байх болно.

Сануулж хэлэхэд Жастин О'Ши 2016 оны гуравдугаар сараас эхлэн аравдугаар сар хүртэл Brioni загварын ордны бүтээлч захирлаар ажилласан билээ.

цааш үзэх