Хайх

Женнифер Лопезын Giuseppe Zanotti-д зориулсан цуглуулга худалдаанд гарлаа

Женнифер Лопезын Giuseppe Zanotti-д зориулсан цуглуулга худалдаанд гарлаа

Жей Ло хэв маяг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч Женнифер Лопезт хийж чадахгүй зүйл гэж үгүй бололтой. Тэр саяхан өөрийгөө гутлын дизайнерын дүрд туршиж Италийн Giuseppe Zanotti брэндтэй хамтран капсул цуглуулга гаргалаа. Нийт зургаан төрлийн загвараас бүрдсэн #GiuseppexJennifer цуглуулга өчигдөр худалдаанд гарсан бөгөөд уг цуглуулгын ихэнх загварууд Жей Логийн хувийн стилийг илтгэх тачаангуй, гялалзсан, анхаарал татам дизайнтай болжээ.

"Жузеппе бид хоёр хамтран маш орчин үеийн, эмэгтэйлэг өндөр өсгийтүүд болон загварлаг кетнүүд бүтээлээ. Бид мөн цуглуулгадаа эмэгтэй хүн бүрийн дуртай гялалзсан элементийг тунг нь тааруулан оруулсан байгаа" хэмээн Лопез цуглуулгынхаа талаар хэлжээ.

Шинэ цуглуулгад багтсан загвар бүр төрөл бүрийн өнгө, материалын сонголттой худалдаалагдаж байгаа бөгөөд загваруудын үнэ 795-2995 долларын хооронд хэлбэлзэж байгаа гэнэ.

Женниферийн урласан загваруудаас хамгийн их сонирхол татаад байгаа нь үргэлж өсгийтэй кет юм. Олон жилийн өмнө тренд болсноос хойш огт үзэгдээгүй энэхүү загвар нь Жей Логийн нөлөөгөөр эргээд моодонд орно гэж үү? Үүнийг цаг хугацаа л харуулах болов уу.

цааш үзэх