Хайх

Жижи, Белла ба Анвар нар ээжийн хамтаар бүжиглэж байна

Хэллоуин ойртож буй энэ үед Хадидын гэр бүл хачирхалтай атлаа загварлаг бичлэг толилуулж байна

Text: Buro.Mongolia


Америкийн Vogue сэтгүүл Хадидын гэр бүлтэй хамтран нэгэн сонирхолтой бичлэг гаргажээ. Уг бичлэгт загвар өмсөгчид Жижи, Белла ба Анвар Хадид нар ээж Иоландагийн хамтаар оролцсон бөгөөд үүнээс гадна "Men in Black" киноны гуравдугаар хэсэгт тоглодог жүжигчин Нэнси Оцелли богино хэсэгт дүр бүтээсэн байна. Уг бичлэгт зориулан тэд бүгд Нью-Йоркийн загварын долоо хоног дээр шинэ цуглуулгаа танилцуулсан америк дизайнеруудын хувцсаар гоёжээ. Тодруулбал Иоланда Marc Jacobs-ын зөөлөн ягаан өнгийн даашинз, Белла Michael Kors-ын шигтгээгээр бүрхэгдсэн топ ба шоорт, Жижи мөн л Marc Jacobs-ын өргөн мөртэй пиджак ба диско уур амьсгалтай өмд, Анвар Pyer Moss-ын тэгш бус хэмтэй tuxedo, харин Нэнси Оцелли Ralph Lauren брэндийн пальто өмссөн байлаа.

Сэтгүүлийн хамт олон Хэллоуины баяр ойртож буйтай холбогдуулан бичлэгийн санааг Тим Бертоны "Beetlejuice" бүтээлээс авсан бөгөөд хувцас загварын хувьд 1980-аад онуудаас ишлэл татжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх