Хайх

Жижи, Белла ба Кендалл нар Love сэтгүүлийн зул сарын хуанлид оролцлоо

Энэ оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг цуглуулсан хамгийн халуухан бичлэг

Text: Бюро 24/7

 

Жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нд Love сэтгүүл шинэ он хүртэлх өдөр хоног тоолох зориулалттай хуанли гаргадаг уламжлалтай. Сэтгүүлийн хамт олон орчин цагийн хамгийн алдартай ба үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийг цуглуулж, тачаангуй зураг авалт хийдэг бөгөөд энэ нь олны дунд хүлээлт үүсгэдэг, алдарт төсөл болж хувираад байгаа юм.

Ингээд уламжлал ёсоор Love сэтгүүл хэдхэн цагийн өмнө 2017 оны зул сарын хуанлийгаа албан ёсоор эхлүүлж, үүнд зориулсан промо бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Бичлэгээс харахад энэ оны хуанлид Эмили Ратаковски, Жижи ба Белла Хадид, Барбара Палвин, Сильвестр Сталлонегийн охин Систин, Жасмин Сандерс, Сара Сампайо, Тейлор Хилл, Эшли Грэм, Кендал Женнер ба Хейли Болдуин нар оролцсон байна.

Энэ жилийн төслийг Love сэтгүүл спорт ба хүчирхэг эмэгтэйн дүр төрхөд зориулсан бөгөөд энэ сэдвийн дагуу загвар өмсөгчдийг дасгал хийж, гүйж, дугуй унаж буйгаар бичлэгтээ буулгасан байна.

Хуанли нийт 31 өдрийн турш үргэлжлэх бөгөөд сэтгүүлийн зүгээс өдөр бүр тодорхой нэг загвар өмсөгчийг онцолсон нэг бичлэг дэлгэх юм. Бүх бичлэгүүдийг Dazed & Confused сэтгүүлийн хуучин арт-директор Фил Пойнтер хариуцан гүйцэтгэжээ.

Цааш үзэх