Хайх

Жижи Хадид болон Reebok брэнд хамтарсан цуглуулгаа танилцууллаа

Жижи Хадид болон Reebok брэнд хамтарсан цуглуулгаа танилцууллаа

Reebok x Gigi

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Жижи Хадид Reebok брэндтэй хамтран пүүз, бэлтгэлийн хувцас зэргээс бүрдсэн цуглуулга гаргажээ. Хамтарсан цуглуулгыг танилцуулах үйл ажиллагаа өчигдөр Токио хотноо зохион байгуулагдсан байна.

"Reebok x Gigi" цуглуулгын онцлох загвар нь 1980 ба 90-ээд оныг санагдуулам, ретро өнгө аястай, "аавын" загвартай пүүз байлаа. Жижи Хадид Instagram хуудсаараа дамжуулан пүүзний зураг болон худалдаанд гарах өдрийг зарласан ба цуглуулга дахь загварууд хар ба улбар шар, цагаан ба нил ягаан гэсэн хоёр өнгөний сонголттой байхыг дурджээ.

Дашрамд дурдахад загвар өмсөгч Жижи Хадид Reebook брэндийн #neverperfect сурталчилгааны нүүр царай болж мөн Stuart Weitzman болон Tommy Hilfiger брэндүүдтэй хамтран цуглуулга гаргаж байсан билээ. "Reebok x Gigi" цуглуулга арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн цөөн тоотойгоор худалдаанд гарахаар болжээ.

 

 

 

цааш үзэх