Хайх

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ

Harper’s Bazaar сэтгүүлийн тавдугаар сарын онцлох бүсгүй ярилцлага өгсөн байна

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ

Text: Бюро 24/7

Жижи Хадид Harper's Bazaar сэтгүүлийн тавдугаар сарын шинэ дугаарын онцлох зочноор уригдаж, илэн далангүй ярилцлага өгчээ. Тэрээр эмэгтэйчүүдэд хандан өөрийгөө байгаагаар нь хайрлахыг уриалж, нийгэмд үргэлж нэг нэгнээ шүүмжилдэг, тэр дундаа гаднах төрхөөр нь шинждэг хүмүүс байдгийг онцлон, үүнийг тоохгүй байхыг зөвлөжээ.

"Хэрвээ сонгож болдог байсан бол би хэдэн жилийн өмнөх галбираа эргүүлж авмаар байна. Тэгэхэд би илүү том цээжтэй бас өгзөгтэй байсан. Гэхдээ бид өнгөрсөн рүүгээ харан харамсаж болохгүй. Би тухайн үед галбиртаа дуртай байсан, мөн одоо ч байгаа төрхдөө сэтгэл хангалуун байдаг" хэмээн Жижи түүнээс ярилцлага авсан тусгай зочин Блейк Лайвлид хуваалцсан байна.

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ (фото 1)

"Үүнийг уншиж буй хүн бүрт хандан би ганц л зүйлийг хэлмээр байна. Та гурван жилийн дараа өөрийнхөө одооны зургийг харан ‘Би энэ үед ямар халуухан байсан юм бэ? Яагаад би тухайн үед хэн нэгэн тэнэг хүний хэлсэн үгнээс болж өөрийгөө шүүмжилдэг байсан юм болоо' гэж бодно" гэж Жижи түүнийг хэтэрхий туранхай болсон гэх нийгмийн шүүмжтэй холбогдуулан ийнхүү ярьжээ.

Жижи мөн орчин үед гэрэл зургийг фотошопдох байдлаар хэтэрхий төгс болгож, хуурамч дүр зураглал бий болгож байгааг ярилцлагынхаа үеэр онцолсон байна. Түүнчлэн алдартай байна гэдэг нь дэлхийн хамгийн чадварлаг дасгалжуулагч, гоо сайхны баг хамт олонтой байна гэсэн үг гэдгийг тэрээр уншигчдад сануулжээ.

"Залуу хүүхдүүд онлайнаар харж байгаа зүйлстэйгээ өөрсдийгөө хэзээ ч харьцуулж болохгүй. Жүжигчин, дуучин эсвэл модель бидний хувьд сайхан харагдах нь үүрэг, ажил юм. Миний өөрийн туршлагаас харахад таны бие галбир үргэлж л өөрчлөгдөж байдаг. Гэхдээ ямар ч галбир өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэдгийг санах хэрэгтэй".

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ (фото 2)

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ (фото 3)

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ (фото 4)

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ (фото 5)

Жижи Хадид түүний галбирыг шүүмжилсэн хүмүүст мөн бүх эмэгтэйчүүдэд хандан үг хэллээ (фото 6)

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх