Хайх

Жижи Хадид зул сарын шаахай гаргалаа

Жижи Хадид зул сарын шаахай гаргалаа

Stuart Weitzman брэндтэй хамтарч

Text: Buro.Mongolia


Зураг:

Гутал ба аксесуарын Stuart Weitzman брэндийн албан ёсны вебсайт дээр загвар өмсөгч Жижи Хадидтай хамтран гаргасан хоёр дахь цуглуулгын танилцуулга тавигдлаа. Энэ удаагийн капсул цуглуулга зул сарын баярт зориулагджээ.

Цуглуулгад Eyelove нэртэй шөвгөр хоншоор бүхий нэг нүдний зурагтай мөн Eyelovemore хэмээх хэд, хэдэн нүдний дүрслэлтэй шаахайнууд багтсан байна. Сонирхуулахад лалын шашны соёлд нүд нь хамгаалалтыг илэрхийлдэг бэлгэ тэмдэг юм.

"Нүд бол эзнийгээ муу энергиэс хамгаалдаг маш хүчирхэг бэлгэ тэмдэг юм" хэмээн Жижи цуглуулгын талаар ярьжээ.

Загвар өмсөгчийн онцолж буйгаар цуглуулгын борлуулалтаас олсон хөрөнгө Pencils of Promise нэртэй сайн үйлсийн санд хандивлагдаж, улмаар Гана, Гватемал ба Лаос улсуудад сургууль барихад зориулагдах гэнэ.

Энэхүү зул сарын цуглуулга арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн худалдаалагдах бөгөөд Eyelove загварын үнэ $498, Eyelovemore загварын үнэ $598 байх юм. Жижигийн шаахайны загваруудыг Stuart Weitzman брэндийн бүх салбар дэлгүүрүүд, Moda Operandi ба Lane Crowford дэлгүүрүүдийн албан ёсны вебсайт дээрээс худалдан авах боломжтой.

цааш үзэх