Хайх

Жижи Хадидын Tommy Hilfiger брэндэд зориулсан сүүлчийн цуглуулга

Мото спортод зориулагдсан загварууд

Text: Бюро 24/7

Их Британийн Vogue сэтгүүл Жижи Хадидын Tommy Hilfiger брэндэд зориулсан дөрөв дэх буюу хамгийн сүүлчийн цуглуулгын бүрэн каталогийг нийтэллээ. Энэхүү цуглуулга нь мото спортод зориулагдсан бөгөөд энэ сэдвийн дагуу олон өнгийн савхин хүрэм, хуванцар саравчтай нимгэн куртка, уралдааны дөрвөлжин хээтэй усны хувцас ба углааш, авсаархан хэмжээтэй үүргэвчтэй цүнх, аварга том нарны шил болон тод өнгийн оруулгатай спорт өмд гэх зэрэг загваруудаас бүрджээ.

Шинэ цуглуулгад зориулагдсан загварын шоу хоёрдугаар сарын 25-нд Милан хотод зохион байгуулагдах болно. Шоу зохиогдох газрын хаяг одоогоор тодорхойгүй байгаа ч энэ нь Миланы загварын долоо хоногийн хаалтын арга хэмжээ болох нь шийдэгдсэн юм. Мөн Tommy Hilfiger брэнд «TommyNow» гэх концепцийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан цуглуулгын загварууд шоу зохиогдсоны дараа шууд худалдаанд гарна.

 

Цааш үзэх