Хайх

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ

Аравдугаар сарын дугаарт зориулсан зураг авалт ба ярилцлага

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ

Text: Бюро 24/7

Жүжигчин ба дуучин Зои Кравиц америкийн Harper's Bazaar сэтгүүлийн аравдугаар сарын дугаарын гол дүрээр тодорчээ. Зурагчин Камилла Акрансын хариуцсан зураг авалтад Зои хоёр чонын хамтаар элсэн цөл дунд зургаа даруулсан бөгөөд сэтгүүлд нийтлэгдсэн зургуудыг нэг ч янзлаагүй гэдгээрээ онцлог болсон байна. Шинэ дугаарт зориулан Зои мөн богино хэмжээний ярилцлага өгч, бага насны дурсамж, олон нийтийн сүлжээ болоод фотошопын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Чононуудын талаар

"Энэ нь хачирхалтай санагдаж болзошгүй ч, би бага насаа чононуудын хамт өнгөрүүлсэн. Миний ээж чононуудад их хайртай байсан юм. Намайг бага байхад манайд хагас чоно хагас хаски болон маламут байсан. Хүүхэд насаа эдгээр том амьтдаар хүрээлүүлэн өнгөрүүлсэн дээ. Тэд миний найзууд байсан."Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 1)


Фотошопын талаар

"Сэтгүүлийн хамт олон надад анх зурагнуудыг янзлахгүй гэдгээ мэдэгдэх үед би бага зэрэг айсан. Гэхдээ дараа нь би ийм зүйлээс айсандаа бүр ч их санаа зовнисон. Энэ нь маш гунигтай асуудал юм. Нэгэн удаа миний зургийг маш ихээр янзалж, нүдийг минь гоёмсог бор-ногоон өнгөөр будсан байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Гэхдээ тэр зурган дээрх хүн би биш байсан шүү дээ."
Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 2)

Олон талт байдлын талаар

"Намайг өсөж торниж байх үед кинонд гардаг бүхий л бүсгүйчүүд цагаан арьстай, цайвар өнгийн үстэй, том цээжтэй байсан. Энэ нь хэвийн бус үзэгдэл гэж би хэлээгүй ээ. Гэхдээ ийм зүйлийг хараад өөрийн эрхгүй "Би ганцаараа ийм төрхтэй юм уу? Хүмүүс намайг сонирхохгүй байх" гэсэн бодол төрдөг. Дред үстэй, биеэрээ шивээстэй, өнгөт арьстай эмэгтэйн хувьд би зөвхөн хиппи дүр бүтээх албагүй. Би өмгөөлөгч, эмч, эсвэл бүр хошин шогчийн дүрийг гаргаж чадна. Ижил хүйстэн эсэх нь ч үүнд хамаагүй. 2018 онд бид хүн гэдэг юу болохыг, хүн байна гэж юуг хэлэхийг өргөнөөр харж сурсан байх учиртай."Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 3)

Олон нийтийн сүлжээний талаар

"Олон нийтийн сүлжээ бага зэрэг аюултай болж эхэлж байна. Тэнд аливаа нэг зүйл руу чичилж, хэн нэгнийг буруутгахад их хялбар. Үүнээс үүдээд жүжигчид эрсдэлтэй алхам хийж, сонирхолтой дүр бүтээхээс айж байна. Учир нь хэн нэгэн тэднийг шүүмжилж болзошгүй юм. Жүжигчний хувьд надад ч бас энэ нь нөлөөлж байна."

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 4)

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 5)

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 6)

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 7)

Зои Кравицын янзлаагүй зураг Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимлээ (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх