Хайх

Бюрогийн сонголт: Ноосон цамцыг шинэ түвшинд гаргасан 7KA брэнд

Бюрогийн сонголт: Ноосон цамцыг шинэ түвшинд гаргасан 7KA брэнд

Нэхмэл хувцасны урлаг

Text: Buro.Mongolia


Сайт: 7ka

ОХУ-аас гаралтай 7KA брэнд нь нэхмэл хувцсыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар, шинэлэг байдлаар сэтгэн, онцгой дизайнтай болгон гаргаж байгаа нь загварынхны анхаарлын төвд ороод байна. Тэд тансаг зэрэглэлийн урт цамцаараа алдартай бөгөөд дизайн нь олон орны соёл, урлаг, аяллыг санагдуулам үргэлж сонирхолтой байдаг. Зарим загварууд нь шүр, сувд, болон тэмээн хяруулын өдөөр чимэглэгдсэн нь нэхмэл цамцыг шинэ түвшинд гаргаж, өмссөн эзнээ гайхалтай содон харагдуулдаг билээ.

7КА брэндийн хувцаснууд Австралийн мярнуусан хонины ноос, зөөлөн даавуу, вискозын торго ба тэмээн хяруулын өд гэх зэрэг сайн чанарын байгалийн гаралтай материалуудаар хийгддэг байна.


Капсул цуглуулга

7КА брэндийн капсул цуглуулгад багтсан урт гоёмсог цамцнууд нь тэмээн хяруулын өдийг олон давхарлан оруулж өгснөөрөө онцлог бөгөөд энэхүү гоёлын цамцыг үдшийн зоог, коктейль үдэшлэг болон хуриманд сонгон өмсөхөд тохиромжтой.

Basic цуглуулга

Тод өнгөөс бүрдсэн энэхүү өвдөг давсан загвар нь зураач Серовын балетчин охиныг дүрсэлсэн уран зургийг харуулдаг бол, цэцэг ба шувууны зураг нь Хятадын соёлыг дүрсэлсэн аж. Мөн арслангийн зурагтай ноосон цамц нь хүч чадал ба энергийг илэрхийлжээ.

Хавар-зун 2019 цуглуулга

Шинэ цуглуулгаараа дизайнер энэ удаад уламжлалт нимгэн пальто мэт урт ноосон цамцаа олон өнгийн сонголттойгоор гаргасан байна. Мөн шинэ загварт нь хавар, намрын пальто, эмэгтэй хүний галбирыг тодотгох романтик загвартай нэхмэл даашинз нэмэгдсэн нь цуглуулгыг илүү өргөн сонголттой, баялаг болгожээ.

 

цааш үзэх