Хайх

Амьдралаа хамт туулах эрхэм түүндээ хурим эсвэл ойн баяраараа ямар бэлэг өгөх вэ?

Амьдралаа хамт туулах эрхэм түүндээ хурим эсвэл ойн баяраараа ямар бэлэг өгөх вэ?

Би чамд хайртай - Rolex

Text: Ө.Тодгэрэл


Заяаныхаа ханийг олсон дурлалт хосууд хайраа бататган, амьдралаа холбох үүднээс хуримаа хийхээр шийддэг ч зохион байгуулалтын завгүй явцад өөрсдийгөө умартах тохиолдол гардаг. Өөрсдөөсөө илүүтэйгээр хүрэлцэн ирсэн зочдыг баярлуулах зорилгоор тэд хурим гэдэг зүйлийн романтик өгөгдөхүүнийг орхигдуулах нь цөөнгүй. Харин тэрхүү нандин мэдрэмжийг эргэн сэргээж, хурим гэдэг юуны өмнө бие биенээ гэсэн сэтгэлийг тэмдэглэж буй үйл явдал гэдгийг сануулах нэгэн уламжлал байдаг нь бэлэг солилцох юм. Хуримын өдрийн өмнөх шөнө, эсвэл өглөө нь хайртдаа бэлэг өгөх нь зөвхөн "чамайг гэсэн миний сэтгэл"-д л хуримын гол зорилго оршиж байгааг харуулах, мартагдашгүй мөч болно.

Мөнхийн хайрыг илэрхийлэх шилдэг бэлэгнүүдийн нэг бол сонгодог байдлаа хэзээ ч алддаггүй сайн чанарын бугуйн цаг юм. Тэр дундаа цагны ертөнцийн хаан гэгддэг титмэн логотой Rolex-той харьцуулагдах бэлэг тун ховор. Rolex бол мэдээж хэрэг үнийн хувьд ч тэр, утгын хувьд ч тэр маш үнэ цэнэтэй бэлэг. Гэхдээ амжилт, нэр төр, хээнцэр байдал гэх зэрэг өнгөцхөн илэрхийллүүдийн цаана Rolex-ийн жинхэнэ үнэ цэнэ үүний үе дамжин үлддэг, хэзээд шилдэг хэвээр байх мөнхийн чанарт оршдог юм. Тэгэхээр хүмүүс үүнийг заяаны ханьдаа, цаашлаад хамтын үр хүүхдүүддээ дамжуулан үлдээх хүсэл тээн бэлэглэдэг билээ. Rolex нь яг л хуримын бөгжний адил мөнхийн бэлгэдэлтэй бөгөөд мөн ухаалаг хөрөнгө оруулалт болдог. Винтэж Rolex бугуйн цагууд одоо ч ийм өндөр үнэлгээтэй хэвээр байдгийн учир жишиг тогтоосон чанар, хүн бүрийн хүсэл болсон дизайнд оршдог юм.

Зөвхөн хуримын бэлэг гэлтгүй, хамт амьдарсан он жилүүдээ, хэцүү бүхнийг даван туулж чадсан нандин холбоогоо тунхаглах үүднээс Rolex-ыг ойн баяраар бэлэглэх нь ч бий. Өөрөөр хэлбэл энэ нь цаг үргэлж хайр сануулах атлаа, цаг хугацаанаас гадуурх холбоог илэрхийлэх чадвартай цорын ганц бэлэг юм.

Амьдралаа хамт туулах эрхэм түүндээ хурим эсвэл ойн баяраараа ямар бэлэг өгөх вэ? (фото 1)

Rolex Mongolia
Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх