Хайх

Эрэгтэй загвартай цамцыг өмсөх 23 аргууд

Эрэгтэй загвартай цамцыг өмсөх 23 аргууд

Ажил хэрэгч эмэгтэй

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Эрэгтэй хувцасны шүүгээнээс бид нарт дамжин ирсэн хамгийн энгийн тэр цамц энэ улиралд ч мөн адил өөрийн универсал чанараа баталсаар л байна. Хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг харуулсан төрхүүд дээр ноёрхсон гол баатар болох тэр цамц хэрхэн хувирах бол.

Эрэгтэй загварын цамцыг шулуун, өвдөгнөөс бага зэрэг дээгүүр урттай, "харандаа" хэлбэртэй банзалтай эсвэл өмдтэй хослуулснаар ажлын байранд тохирох төгс хувцаслалт болох нь ойлгомжтой. Цамцныхаа энгэрийг бага зэрэг задгай орхиж, Badgley Mischka ба Iceberg -ийн шоу дээр байсан шиг сонирхолтой элемент оруулсан банзал хослуулж, эсвэл оронд нь No.21 -ийн загвар шиг нэвт харагдах торон банзал өмсвөл эмэгтэйлэг төрхийг бүрдүүлж болно. Гэхдээ мэдээж энэ нь ажлын байранд тохиромжгүй. Хэрвээ эсрэгээрээ илүү ширүүн төрх бүрдүүлмээр байвал цамцныхаа захыг сайтар товчилж, дээгүүр нь Bottega Veneta-гийн загвартай ижил хантааз юм уу Jil Sander шиг свитер цамц сонгоход л хангалттай.

Романтик төрх сонирхдог хүмүүст Aquilano.Rimondi, Michael Kors болон Rochas нарын хувилбарууд таалагдах нь дамжиггүй.

Цамцыг богино, эсвэл панталон өмдтэй хослуулахыг онцгойлон авч үзэх хэрэгтэй. Маш өвөрмөц харагддаг шүү. Арай танил болсон шорттой хослуулсан төрхүүдийг Chanel, Hermes болон Issey Miyake нараас харж болно.

Peter Som ба Ports 1961 нь трэнд болсон цамцыг хошин байдлаар үйлчлүүлэгчийн хормогч шиг гэмээр банзалтай хослуулан өмсөхийг санал болгож байна. Мөн Kenzo, Paco Rabanne, Valentino болон A.F.Vandevorst нарын цуглуулгаас илүү олон сонирхолтой санаанууд авч болно.

цааш үзэх