Хайх

Флойд Мейведер, Том Круз болон бусад алдартнуудын өмсдөг хослолыг Улаанбатар хотын ISAIA брэндээс

Isaia-гийн тэргүүлэл бүх талын үзүүлэлтүүдээр илэрч байна

Сүүлийн үед бүхий л томоохон арга хэмжээнүүдийн улаан хивсэн дээр Isaia брэндийн хослолоор гоёсон алдартнууд үзэгдэх боллоо. Үүнтэй холбогдуулан бид Isaia-гийн амжилтын нууц юунд оршиж буйг тодорхойлохоор шийдэж, брэндийн зах зээл дэх байр суурь болон өвөрмөц шинж чанарыг нь судаллаа

Isaia брэндийн нэрийг сонссон даруйд толгойд өөгүй цэмцгэр хослол өмссөн, жентльмен эр төсөөлөгддөг. Италийн Неаполь хотод үүсгэн байгуулагдаж, дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү брэндийн улаан шүрэн өнгөтэй энгэрийн зүүлт, зүүсэн эзнийгээ өндөр зэрэглэлийн хийцтэй, үнэтэй хослол өмссөнийг нэн даруй илтгэдэг алдарт бэлгэ тэмдэг болжээ. Дэлхийн хамгийн алдартай эрчүүд болох жүжигчид Том Круз, Бен Аффлек, Крис Пратт, Уилл Смит болон бүх цаг үеийн шилдэг боксчин гэгддэг Флойд Мейведер нар Isaia-гийн хослолоор тогтмол гоёдог нь уг брэндийн статусыг илтгэх гол үзүүлэлтүүдийн нэг юм. Мэдээж хэрэг эдгээр дэлхийн хэмжээний алдартнууд энгийн нэгэн хослол өмсөх учиргүй. Тиймээс тэд шилдэг хослол хийдэг улс болох Итали, мөн улс дотроо хамгийн сайн чанарын тэйлоринг үйлчилгээ үзүүлдэг Неаполь хотын Isaia ордныг онцолдог байна.

Флойд Мейведер, Том Круз болон бусад алдартнуудын өмсдөг хослолыг Улаанбатар хотын ISAIA брэндээс (фото 1)

Алдартнууд дунд эрэлт ихтэй болсон Isaia брэндийн байр суурь мөн дэлхийн загварын зах зээл дээр бэхжиж байна. Зах зээлийн судалгаагаар мэргэшсэн Pambianco компанийн гаргасан тайлангийн дагуу 2016 оны үр дүнгээр Италийн тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны үндсэн брэндүүд уналттай ажилласан тоо гарчээ. Тухайлбал зах зээлийн хамгийн том тоглогч болох Ermenegildo Zegna группийн орлого өнгөрсөн жилийн хугацаанд 8.3% буурч 1.156 тэрбум еврод хүрсэн байна. Түүнчлэн компанийн хэмжээ болон хамрах хүрээгээрээ зах зээлийн хоёрт ордог Canali брэндийн орлого 2.9% буурч 216 сая евротой тэнцсэн бол, гурав дахь шилдэг тоглогч болох Stefano Ricci брэнд өнгөрсөн жилд 10.3% уналттай ажиллаж, нийт 129 сая еврогийн орлого олжээ. Мөн Corneliani ба Forall Confezioni гэх брэндүүдийн орлого тус бүрдээ 1.1% ба 18.4%-иар буурсан байна. Мэргэжилтнүүд энэхүү уналтыг дэлхийн улс төрийн тогтворгүй байдал, терроризмын асуудал болон шинэ мянганыхны материаллаг бус сэтгэл зүйтэй холбож байна.

Харин дээрх судалгааны үр дүнгээр Isaia брэндийн орлого эсрэгээрээ эрчимтэй нэмэгдэж, хамгийн өндөр буюу 16.1%-иар өссөн гэх үзүүлэлт гарсан байна. Дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээл бүхэлдээ уналттай байгаа энэ үед брэндийн энэхүү амжилтыг юугаар тайлбарлаж болох вэ? Хариулт нь маш энгийн юм. Isaia 1920 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш брэндийн үндсэн бодлого ба чиглэлдээ үнэнч үлдэж, бүтээгдэхүүнийхээ чанарыг хадгалж, дизайныг нь орчин үетэй нийцүүлж байна. Өөрөөр хэлбэл ихэнх хувийн бизнесүүд томоохон корпорацийн эзэмшилд орж, арилжааны чанартай болж байгаа энэ үед Isaia-гийн гэр бүлийн бизнес модель үр өгөөжөө өгч байгаа юм. Гэр бүлийн олон үе удам дамжиж ирсэн энэ брэнд нь "Неапольд хийгдсэн" гэх бахархалтай ДНХ-ээ авч үлдэж, хэрэглэгчиддээ хамгийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн санал болгох хүсэл эрмэлзлээ алдаагүй байна.

  • /
  • 04
  • /
  • 04
  • /
  • 04
  • /
  • 04

Хувцасны үнэ цэнэ, чанарыг ойлгодог хүмүүс Isaia-гийн made to measure буюу тухайн хүний биед тусгайлан тааруулан оёх үйлчилгээг харьцуулшгүй гэж үздэг. Хэрэглэгчид дунд нэр хүндтэй Loro Piana брэнд хүртэл алдарт ноолууран хослолынхоо made to measure үйлчилгээг 40 жилийн турш Isaia-гийн мэргэжилтнүүдэд даатгадаг байсан нь тэрхүү чанарын бас нэгэн баталгаа юм.

Isaia-гийн дэвшилтэт технологи бүхий тансаг материал, шинэлэг эсгүүр, нарийн мэдрэмжтэй дизайн, анхаарал татам өнгөний сонголт зэрэг нь өөртөө итгэлтэй, өөрийнхөө стилийг тодорхойлсон, хүчирхэг эрчүүдийг илтгэнэ. Итали мэргэжилтнүүдийн деталь бүрийг төгс болгох, хамгийн дээд зэрэглэлийн чанарыг хүргэх чин хүсэл Монголчуудад ч бас нээлттэй болсон нь эрчүүдийн загварын хөгжилд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх