Хайх

Futuristic Type-ийн шинэ цуглуулга эхний зураг авалтаа дэлгэлээ

Futuristic Type-ийн шинэ цуглуулга эхний зураг авалтаа дэлгэлээ

Та анхны үзэгч нь

Text: Ж.Чинбат


Futuristic Type-ийн 9-р сард танилцуулах шинэ цуглуулга нь ямар утга агуулгатай гарч байгааг хамгийн анх Бюро 24/7 -д ярьлаа

Futuristic Type-ийн шинэ цуглуулгад орсон хувцсаар хийсэн анхны зураг авалтыг та харж байна. Тэгэхдээ эдгээр зураг нь удахгүй гарах цуглуулгын танилцуулга, сурталчилгааны зургуудын аль нь ч биш.

Далайтай, халуун оронд өмсөхөд зориулсан гэдгийг илтгэх гэж Futuristic Type -ийн загвар зохион бүтээгч И.Мөнхтуяа, продюсер О.Амгалан нар Хөвсгөлд амрахдаа энэ зургийг авчээ. Жишээ нь, урт даашинз нь гэхэд шингэх нарны туяа тусах үед алтлаг өнгө нь илүү тод асаж, шигүү торон материал нь сэрүүн салхинд дааруулахгүй, өдрийн хурц нарнаас арьс хамгаалах нөлөөтэй байх юм.

Даашинзны ард нь интернэт тасрах үед гүүгл кром хөтөч дээр гардаг динозаврын дүрстэй тэмдэг тавигджээ.

Futuristic Type нэрийн дор шинэ, ирээдүйн хэв маягтай хувцас урладаг загвар зохион бүтээгч И.Мөнхтуяаг хүмүүс Multiverse студийн "Мөөнөө" гэх нэрээр нь илүү мэддэг. 2006 оноос хойш монголын гялгар сэтгүүлүүдэд нүүр хувтасны зураг авалт, өгүүлэмжит цуврал гэрэл зураг, брэндүүдийн лүүкбүүк, сурталчилгааны зураг авалтаар ажиллаж ирсэн түүний үндсэн мэргэжил нь загвар зохион бүтээгч юм. И.Мөнхтуяа 2014 онд анхны цуглуулгаа ретро-футуристик хэв маягтай гаргасан билээ. Өндөр суудалтай өмд, том мөртэй хүрэм зэрэг ретро хувцасны хэлбэр нь таалагддаг учраас тэр хэв маягийг барьж авчээ.

Түүний загваруудын онцлог нь  дээд зэрэглэлийн юм уу эсвэл нийтэд зориулсан хувцас биш. "Futuristic Type-д агуулагдаж байгаа хэв маяг, уур амьсгал, үзэл бодлыг хүлээж авч, үнэхээр өмсөхийг таашаах хүмүүст зориулсан загварууд" гэж И.Мөнхтуяа өөрөө хэлж байна. Түүнийг Нью-Йоркод 2015 оны хавар, Mercedes Benz шоунд оролцсон "Монгол Брэнд"-ийн стилистээр ажиллаж байх үед нь зарим нэг чухал хүмүүс анзаарч, урамтай зөвлөгөө өгчээ. BCBG Maxazria брэндийн дизайнерууд Futuristic Type-ийн анхны цуглуулгаас сонирхоод "Цоо шинэ, хэн ч хараагүй загварууд учраас чи хувцсаа хэдэн мянган доллараар ч үнэлж болно" гэсэн байна.

Futuristic Type-ийн шинэ цуглуулгад нийтдээ 30 гаруй загвар орсон бөгөөд удахгүй 9-р сард олны хүртээл болно.

 

цааш үзэх