Хайх

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд

Шинэ цуглуулга худалдаанд гарлаа

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд
Саяхан загварын шоугаа зохион байгуулсан ГОЁО брэнд шинэ цуглуулгаа худалдаанд гаргалаа. Гоёмсог деталиудаар баялаг, тус бүрдээ өвөрмөц загварууд дундаас та ямар сонголт хийх гэж байна?

Намар-өвлийн улирал эхлэх үед хүн бүрийн сэтгэл бага ч болов уу уйтгарт автаж, өөрийн эрхгүй хүйтэн мэдрэмж төрдөг. Нар эрт буцаж, хүйтний эрч нэмэгдэж, өдрийн ихэнх цагийг гадаа биш харин дотор өнгөрүүлэх шаардлагатай болдог энэ үед бид заримдаа гуниглаж, сэтгэл гонсойх ч үе гардаг. Энэ мэдрэмжийг өөрчлөх тодорхой эмчилгээ байхгүй хэдий ч, сэтгэл санаа болон бие махбодоо "зальдах" нэгэн арга бий. Тэр нь мэдээж хэрэг ноолуур юм. Монголчууд бидний хамгаас дуртай ноолууран эдлэл нь хүйтэн өдрүүдэд зориулагдсан шилдэг тансаглал хэмээн тооцогддог. Мөн сэтгэл тайтгаруулж, амар амгалан байдал авчирдаг ноолуур нь хичээл зүтгэл гаргаагүй хэрнээ дэгжин төрх бүрдүүлдэг онцгой чадвартай. Есөн сар гармагц хүн бүр өөрийн эрхгүй ноолууран эдлэлийн эрэлд гардаг энэ өдрүүдэд ГОЁО брэнд уламжлал ёсоор шинэ цуглуулгаа худалдаанд гаргалаа.

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 1)

Урьд өмнөх цуглуулгуудтай харьцуулбал илүү нарийн ажиллагаа бүхий деталиуд, тод өнгийн шийдэл, өвөрмөц эсгүүртэй болсон шинэ загварууд 1970-аад оны богемын, мөн сүүлийн үед тренд болоод буй гудамжны аястай, чөлөөт хэв маяг агуулна. Ноолууран эдлэл гэхээр л битүү захтай энгийн свитер цамц төсөөлөгддөг байсан үе аль хэдийнээ ард хоцорчээ. ГОЁО брэндийн дизайнерууд намар-өвөл 2017/18 цуглуулгадаа үелсэн эргэлт, гурамсан сүлжээс, хурц өнцөгт дүрслэлүүд, нэхмэл-сүлжмэл хослуулсан техник ажиллагаа, тунгалаг нарийн утсыг ноолууртай хослуулан сүлжиж, орон зайн эзлэхүүнт эффект үүсгэн бүтээсэн давтамж, хөдөлгөөн гэх мэт чамин элементүүд оруулснаар загвар бүр өөрийн гэсэн онцлогтой болсон байна. Тухайлбал номын сангийн онц сурлагатанг санагдуулам неон өнгийн шар оруулгатай нэхмэл ба сүлжмэл аргачлал хосолсон хантааз бий. Уг хантаазыг өөр нэгэн цамц эсвэл футболка, даашинз гээд ямар ч байдлаар зохицуулан өмсөх боломжтой их загварлаг харагдлаа. Мөн дээгүүр нь улаан өнгийн юбка давхарласан мэт өвөрмөц хийцтэй цэнхэр өнгийн даашинз street style хувцаслалт бүрдүүлэхэд нэн тохиромжтой сонголт юм. Үүнээс гадна энэ жил маш өргөн сонголттойгоор гарсан пальтонууд бидний анхаарлыг ихэд татлаа. Цэргийн аястай, Япон маягийн, сонгодог oversize загварын мөн power dressing стиль бүхий өндөрлөсөн, өргөн мөртэй пальтүнууд хэрэглэгчид  дунд эрэлт ихтэй байх нь гарцаагүй биз ээ. Харин эрчүүдэд зориулж ГОЁО брэнд энгийн эсгүүртэй атлаа, хоолой, зах ба энгэр хэсгээрээ гоёмсог детальтай загварууд гаргасан байна.

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 2)

Цуглуулгыг ерөнхийд нь харахад төрөл бүрийн тод өнгөнүүд үзэгдэх ч, өнгө бүр нь үнэндээ намар-өвлийн улиралтай салшгүй холбоотой юм. Намрын шаргал нарны туяанд хүрэл улаан өнгө сууж, навчсын улаан шар өнгөнүүд амилах нь хонхон ханцуйтай кардиган цамц, халаас хэсэгтээ цацган чимэглэлтэй даашинз, трапеци хэлбэрийн сул өмд болон гадуур хувцаснаас ажиглагдана. Түүнчлэн өндөрлөг газрын ширүүн салхинд бүжих юмдүүжин цэцгийн хүнд, хөнгөн ягаан өнгүүд нь удахгүй цасанд дарагдах мөнх ногоон моддын өнгөтэй хоршин, шулуун эсгүүртэй даашинз болон хоолойтой урт цамцнуудаар илэрнэ. Ийнхүү хүнд хийгээд хөнгөн өнгүүдээр зонхилсон, тус бүрдээ өвөрмөц загвартай шинэ ноолууран эдлэлүүдийг одооноос эхлэн ГОЁО брэндийн салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болжээ.

Шинэ цуглуулгын загвар бүрийг эндээс үзэж болно.

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 3)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 4)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 5)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 6)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 7)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 8)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 9)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 10)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 11)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 12)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 13)

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 14)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 15)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 16)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 17)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 18)

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 19)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 20)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 21)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 22)

ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 23)ГОЁО намар-өвөл 2017/18 цуглуулгаас худалдан авах онцлох загварууд (фото 24)

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх