Хайх

In/Out: Судалтай юбка – Оёх биш хэрчих

In/Out: Судалтай юбка – Оёх биш хэрчих

Нүд эрээлжлэм

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнерууд сонгодог загварын хэв маягийг эвдсээр байна. Зарим нэг нь олон төрлийн бүтэц, өнгөнөөс бүрдсэн загвар гаргаж, нөгөө хэсэг нь зураасны дагуу хайчилсан юбка танилцуулж байна

Төрөл бүрийн өнгө, бүтэцтэй материалаас бүрдсэн юбка өнгөрөн одож буй улирлын томоохон тренд боллоо. Тэр дундаа судалтай загварууд хамгийн ихээр анхааралд өртсөн. Үүнд David Koma-гийн гялалзсан олон өнгийн шугамууд, Louis Vuitton-ы зөрөлдсөн лакан зурааснууд, Altuzarra-гийн хар цагаан ташуунууд болон Versace-ийн даруухан оруулгууд гээд олон төрлийн загварууд бий. Karen Walker ба Marques'Almeida нарын минималист өнгийн холимог ч мөн сонирхолтой байлаа. Харин Giambattista Valli ба Preen брэндүүд замбараагүй хээ, бүтэцтэй загварууд танилцуулсан билээ. Эцэст нь судалтай тренд дунд Valentino-гийн торон чимэглэлтэй, цайвар өнгийн хээтэй юбка хамгийн романтик нь байв.

Түүнчлэн зоригтой хүмүүст зориулан хэрчигдсэн хуниастай загварууд мөн гарсан билээ. Guy Laroche, Sally LaPointe, Suno, Dior ба Dsquared2 нарын намар-өвөл цуглуулгад цаас хэрчигч машинаар орсон мэт, намилзсан зурааснуудаас бүрдсэн загварууд орсон. Харин арай даруухан загварт дурлагсад Michael Kors ба Salvatore Ferragamo-гийн оруулгатай загварууд болон Tommy Hilfiger-ийн хоёр давхар юбкыг сонирхоорой.

цааш үзэх