Хайх

Ирээдүйн дэвшилтэт гутал айсуй

Ирээдүйн дэвшилтэт гутал айсуй

2016 онд худалдаанд

Text: Ж.Чинбат


Adidas брэндээс гаргаж буй шинэ дэвшилтэт технологийн пүүз нь чичиргээт дохиог оймсонд дамжуулж, тамирчдыг ямар нэгэн гэмтэл, ослоос урьдчилан сэргийлэх боломжтой гарчээ

Шинэ, дэвшилтэт технологийн пүүзийг Баруун Африкийн далайн эрэг дээрх загасны торноос санаа авч бүтээжээ. 2015 оны эхээр Adidas далайн хаягдлаар хийсэн анхны пүүзээ дэлхий дахинд танилцуулсан билээ. 

Ирээдүйн дэвшилтэт гутал айсуй (фото 1)
Шинэ гутланд зай болон калори хэмжигч суулгасан тул ухаалаг технологит гутал ч гэж нэрлэж байна. Түүний Digistole улавч нь Bluetooth-ээр дамжуулан хөлийн дулаан хадгалах боломж олгоно.  Хэрэглэгч мөн ухаалаг төхөөрөмжинд суулгасан аппдаа өөрийн жин, өндөрийн мэдээллийг оруулж, хүссэн дулааны хэмээ тохируулах аж.

Adidas пүүзтэй хослон гарсан Sensoria оймс нь Bluetooth-р холбогдох төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд тамирчдад зай, хурд, алхаа хэмжигчийг мэдээллэдэг байна.

Ирээдүйн дэвшилтэт гутал айсуй (фото 2)

Уг пүүзийг 3D хэвлэгчээр үйлдвэрлэж байгаа ба алхах, гүйх болон урт хугацааны аялалд хөлд хамгийн эвтэйхэн байдлыг хангаж өгнө. Үүнд орох материалын өртөг нь өндөр учраас түүнийг 3D хэвлэгчээр бүтээх болжээ. 

Ирээдүйн дэвшилтэт гутал айсуй (фото 3)

Тэгвэл ийм горимыг өндөр өсгийтэй гутланд нэвтрүүлж болох уу? Голландын загвар зохион бүтээгч Марлос тэн Бомэр нь олон жилийн турш эмэгтэйчүүд өвдөлт мэдрэхгүйгээр дур булаам байдлаа хадгалах боломжтой өсгийтэй гутал зохион бүтээх арга зам дээр ажиллаж байна. Тэр судалгаандаа урлаг, шинжлэх ухаан, инженерчлэл болон спортын салбарын мэдээллүүдийг нэгтгэн ашигладаг.

Энэхүү шинэ бүтээлийг Adidas зургаадугаар сард НҮБ-д танилцуулан, шинэ бүтээлээрээ усан замыг цэвэрлэхэд хамтран ажиллах зорилготой буйгаа илэрхийлсэн. Ийнхүү дэвшилтэт техник технологийн тусламжтайгаар хуванцар хог хаягдлыг багасгах шинэ санаачлага бий боллоо. Уг шинэ загварын пүүзийг 2016 оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 

цааш үзэх