Хайх

It-kids: Алдартнуудын хүүхдүүд

It-kids: Алдартнуудын хүүхдүүд

Хөгжим, кино ба загварын ертөнцийн ирээдүйн одуудын Instagram хуудаснууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үеийн загварын салбар ирээдүйн одуудыг аль болох эртнээс "шүүрч авах" хүсэлтэй болсон. Бага наснаасаа эхлэн сэтгүүлийн нүүр хуудсанд гарч, загварын тайзан дээр гараад үзсэн алдартнуудын хүүхдүүд олон нийтийн сүлжээнд мянга мянган дагагч цуглуулж, онлайн маркетинг хийх аргачлалд эртнээс суралцаж байна.

1. Айрис Апатоу

A post shared by @irisapatow on

Жадд Апатоугийн охин өдгөө дөнгөж 14 настай хэдий ч аль хэдийнэ Netflix-ийн "Love" цувралд дүр бүтээж, аавынхаа найруулсан "Knоcked Up" ба "This is 40" кинонуудад оролцоод амжсан. Айрис өсвөр насны хүүхдийн сонгодог Instagram хуудас хөтөлдөг бөгөөд ихэвчлэн маш их хэмжээний ягаан өнгө, өхөөрдөм нохой ба хөгжилтэй фильтертэй зургууд нийтэлдэг юм.

2. Лондон Скаут

Лондон нэртэй таван настай охины ээж Саи де Сильва түүнийг төрөл бүрийн нөхцөл байдалд тохируулан, маш загварлагаар хувцасладаг. Бяцхан охин гэхдээ ихэвчлэн преппи стиль болон гэгээлэг өнгийн хувцаснуудаар гоёх дуртай харагддаг. Лондон охины далайн эрэг болон Манхэттены гудамжинд авахуулсан өхөөрдөм зурагнуудыг харахыг хүсвэл түүнийг дагаарай.

3. Ава Филлипп

A post shared by Ava Phillippe (@avaphillippe) on

Риз Уизерспун ба Райан Филлипп нарын охин Ава яг л ээжийнхээ бүрэн хуулбар мэт үнэхээр үзэсгэлэнтэй. Тэр үргэлж ээжийнхээ хамтаар Холливүүдын киноны нээлт болон үдэшлэгүүдэд оролцож, сонирхолтой зурагнууд нийтэлдэг. Ээж охин хоёрыг зарим хүмүүс эгч дүүс гэж андуурах тохиолдол хүртэл гардаг шүү. Ава мөн үснийхээ өнгийг тогтмол өөрчилдөг тул та түүний хуудсыг үзэхдээ уйдахгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү.

4. Голди Комбс

A post shared by Coury Combs (@fancytreehouse) on

Дөрвөн настай Голдигийн зурагнууд түүний ээж загварын блогер Коури Комбсын Instagram хуудсанд тогтмол нийтлэгддэг. Тэд Калифорнийн уламжлалт стилийн дагуу ихэвчлэн ягаан өнгийн, баялаг хээтэй хувцас сонгож, том хэмжээтэй нарны шилээр гангардаг байгаа.

5. Бруклин Бекхэм

Дэвид ба Виктория Бекхэм нарын хүү Бруклин өөрийн Instagram хуудсандаа гэр бүлийн өхөөрдөм зурагнууд, загварын сэтгүүлүүдэд гарсан зураг авалтууд болон саравчтай малгай өмссөн селфинүүд нийтэлдгээрээ алдартай болоод байна.

6. София Ричи

A post shared by Sofia Richie (@sofiarichie) on

Николийн дуу ба Лайонел Ричигийн дунд охин одоогийн байдлаар загварын карьераа хөгжүүлэх зуураа далайн эрэг дээр амарч байна.

7. Брэндон Ли

Памела Андерсон ба Томми Ли нарын хүү Брэндон том залуу болжээ. Тэр өөрийн олон нийтийн хуудсандаа загвар өмсөгч Пайпер Америка болон бусад үзэсгэлэнт охидын зургийг нийтлэх нь элбэг. Брэндон мөн ээжийнхээ хамтаар төрөл бүрийн үдэшлэг, киноны нээлтэнд оролцож яваа харагддаг.

8. Коко

A post shared by COCO (@coco_pinkprincess) on

Токио хотын "Funktique" хувцасны дэлгүүрийн эзэмшигчийн охин Коко нь Япондоо нэлээдгүй алдартай бяцхан загварын од юм. Түүний этгээд стиль танд гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.

9. Пэрис Жексон

Майкл Жексоны охин Пэрис хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр гараад амжсан тул тэрээр одоогоор карьераа эхлүүлж буй бусад загвар өмсөгч нарын адил өөрийн шинэхэн ажлууд, олон орноор хийсэн аяллууд болон ухаалаг үгс нийтэлж байна.

10. Бёрди

Ирландын зурагчин Жули Фарреллын таван настай охин Бёрди гэр бүлийнхээ металл сонирхлыг дагаж, хар бараан уур амьсгалтай зурагнууд даруулах дуртай. Бяцхан рок одын өдөр тутмын амьдралыг түүний Instagram-аас үзээрэй.

11. Милли-Белль Даймонд

Өдгөө гуравхан настай эгдүүтэй охин Милли-Белль нь Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд загварын тайзан дээр гарч байсан томоохон туршлагатай нэгэн. Одоохондоо түүний Instagram-ыг ээж нь удирддаг бөгөөд тэр аль хэдийнэ 140 мянган дагагч цуглуулаад амжсан байна.

цааш үзэх