Хайх

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй спорт хувцасны шилдэг брэндүүд

Кайли Женнер болон бусад алдартнуудын дуртай брэндүүд

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй спорт хувцасны шилдэг брэндүүд

Спорт хувцас юуны түрүүнд практикт тустай, биед эвтэйхэн байх учиртай. Зөв сонгосон спорт цээживч, легинс ба бэлтгэлийн пүүз нь дасгал хийх үед дэмжлэг болж, хувцасны амьсгалдаг материал нь аливаа тухгүй байдлыг үгүй хийх болно. Түүгээр ч барахгүй спорт хувцас аль хэдийнээ хүрээгээ тэлж, зөвхөн дасгал хийхэд гэлтгүй мөн өдөр тутамд өмсөхөд зориулалттай бүхэл бүтэн соёл болон хувираад байна. Ингээд бидний сонгосон доорх брэндүүдтэй танилцсанаар та бусдаас өвөрмөц хувцаслаж, дэлхийн алдартнуудтай хөл нийлүүлэн алхах болно.

Sweaty Betty

Лондонгоос гаралтай энэ брэнд нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Instagram сүлжээнд алдартай болж, саяхан онлайн дэлгүүрээ нээсэн байгаа. Sweaty Betty брэндийн дэлгүүрээс та төрөл бүрийн хэв маяг, дизайнтай спорт цээживч, легинс болон хослол олох боломжтой. Брэнд яг л хамелеон шиг үргэлж шинэлэг, өмнөхөөсөө тэс ондоо загвартай хувцас санал болгодгоороо алдартай билээ. Энд мөн спорт заалнаас бусад газар өмсөж болох минимал хийцтэй сонголтууд олноороо бий.

 

 

Varley

Лондонгийн Varley брэнд нь өвөрмөц хээтэй, дэвшилтэт технологи бүхий загварууд болон хагас гэрэлтсэн оруулгатай минимал дизайнуудаараа хэрэглэгчид дунд алдаршсан. Брэндийг үүсгэн байгуулсан эгч дүүс Лара ба Бен Мид нар бүтээлч санаагаа дэлхийн томоохон хотуудаас авдаг бөгөөд үргэлж хамгийн сүүлийн үеийн чиг хандлага бүхий загварууд санал болгодог юм.

 

 

Michi

Instagram сүлжээний ачаар алдар нэрээ олонд таниулсан бас нэгэн брэнд бол Нью-Йоркийн Michi юм. Тус брэндийн торгоны оруулгатай загварууд хөдөлгөөн хийхэд дэмжлэг үзүүлж, арьс амьсгалахад тусалж, хамгийн гол нь биеийн галбир тодотгоно. Үргэлж маш загварлаг загварууд гаргадаг уг брэндийг Кайли Женнер тогтмол сонгон өмсдөг байгаа.

 

 

P.E. Nation

P.E. Nation бол спорт болон гудамжны хувцасны хослол юм. Пип Эдвардс ба Клэр Трегонинг нарын үүсгэн байгуулсан уг брэнд ердөө нэг жилийн настай хэдий ч энэ богино хугацаанд багагүй амжилтад хүрч чадсан. Одоо брэндийн хувцсыг Farfetch ба Net-a-Рorter гэх зэрэг томоохон онлайн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой байгаа.

 

 

Lucas Hugh

Их Британийн Lucas Hugh брэнд high fashion загварын спорт хувцас санал болгодог. Брэндийн бүтээлч захирал Анже Мюль өмнө нь дизайнер Александр Маккуины туслахаар ажиллаж байсан учир ийнхүү өндөр мэдрэмжтэй загварууд гаргадаг байна. Бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, амьсгалдаг, нарны хорт туяанаас хамгаалдаг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий материалтай спорт хувцаснууд яг л Dries van Noten ордны фитнес хувилбар мэт харагдана.

 

 

The Perfect Moment

The Perfect Moment брэндийн дизайнерууд серфинг, уулын цана гэх зэрэг мэргэжлийн спортын хувцас гаргадаг. Үүнээс гадна тус брэндээс фитнесээр хичээллэхэд зориулагдсан энгийн атлаа маш өндөр зэрэглэлийн чанартай загварууд олж болно.

 

 

No Ka'Oi

Хавайн No Ka'Oi өөрсдийгөө фитнес ба спорт хувцасны кутюр брэнд хэмээн нэрлэдэг. Брэндийн дизайнерууд шинэ цуглуулгууд дээр ажиллахдаа италийн үйлдвэрлэл болон гар ажиллагаа ашиглаж, жижиг деталиуд дээр онцгой анхаарал хандуулдаг.

 

 

Laain

"Blade Runner", "Tron" гэх зэрэг кинонуудад зориулан хувцас урлаж байсан Laain брэнд мэргэжлийн болон чөлөөт загварын хувцаснууд гаргадаг. Брэнд мөн неон өнгийн геомтерийн дүрс бүхий оруулгатай дулаалгатай загварууд үйлдвэрлэдгээрээ алдартай билээ.

 

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх