Хайх

Мөрөөдлийн зүйл: №21 брэндийн өсгийтэй шаахай

Өдөр тутамдаа өмсөх зөөлөн ягаан өнгийн шаахай

Мөрөөдлийн зүйл: №21 брэндийн өсгийтэй шаахай

№21 брэнд анх 2010 онд Миланы алдарт дизайнер Алессандро Дель Аквагийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан юм. Өнгөрсөнд дизайнер италийн томоохон брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай бөгөөд нэрийн брэндийнхээ хүрээнд өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг боловсруулж чадсан байдаг. Тэрээр 1960-аад оны эмэгтэйлэг тансаг стилийг эрэгтэй хувцасны элементүүдтэй хослуулснаар дахин давтагдашгүй загвар бүтээж чаддаг билээ. Яг л энэ чанар нь №21 брэндийг бусдаас онцгой болгож, орчин үеийн бүсгүйчүүдийн сонирхлыг татдаг юм.

Энэ удаад бид брэндийн хавар-зун 2017 цуглуулгад багтсан зөөлөн ягаан өнгийн дундаж өсгийтэй шаахайг онцлохыг хүслээ. Энэхүү гутлын үндсэн элемент болох том хэмжээтэй эрвээхий зангилаа нь романтик аяс бүрдүүлж, харц салгахын аргагүй үнэхээр гоёмсог санагдлаа. Угладаг шаахай тренд болж буй 2017 онд №21 брэндийн уг загвар өдөр тутамд тохиромжтой универсал сонголт болох юм. Энэ гутал нь намхан өсгийтэй тул хөлд эвтэйхэн байж, саармаг өнгийнхөө ачаар ямар ч хувцастай төгс зохицно.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх