Хайх

Мөрөөдлийн зүйл: Céline Tri-Fold цүнх

Мөрөөдлийн зүйл: Céline Tri-Fold цүнх

Хувирдаг цүнх

Text: Buro.Mongolia


Зураг:

Céline брэнд саяхан улирлын хамгийн гол цүнх болох Tri-Fold загварыг олон нийтэд танилцууллаа

Энэхүү цүнх нь багтаамж сайтай гурван тасалгаанаас бүрддэг учраас "Tri-Fold" гэх нэр авчээ. Тасалгаанууд дотор мөн хавтгай хэлбэрийн хоёр халаас нэмэгдсэн ба уруулын будаг, банкны карт гэх зэрэг жижиг сажиг зүйлсийг хийчихэж болох аж. Өдөр тутамд барихад зориулагдсан Tri-Fold загвар хүрэн улаан, хар, тоосгон улаан, хаки ногоон ба шар гэх нийт таван өнгийн сонголттойгоор гарсан байна.

Тугалын арьсаар хийгдсэн уг цүнх нь брэндийн олонд танигдсан минимал хэв маягийн дагуу ямар ч илүү дутуу детальгүй, цэвэрхэн хийцтэй болсон харагдана. Түүнчлэн хэрвээ та цүнхний хэлбэрээс уйдвал хажуугийн хоёр уяаг хооронд нь уяж, дөрвөлжин хэлбэр үүсгэж болно.

Мөрөөдлийн зүйл: Céline Tri-Fold цүнх (фото 1)Мөрөөдлийн зүйл: Céline Tri-Fold цүнх (фото 2)Мөрөөдлийн зүйл: Céline Tri-Fold цүнх (фото 3)

цааш үзэх