Хайх

Мөрөөдлийн зүйл: Dior-ын хүзүүний алчуур

Митца Брикард зориулсан торгон аксесуар

Мөрөөдлийн зүйл: Dior-ын хүзүүний алчуур

Хүзүүний алчуур бол маш олон байдлаар хэрэглэгддэг, универсал аксесуар юм. Уг аксесуарыг толгойн чимэглэл, зангиа эсвэл өвөрмөц маягийн бугуйвч болгон ашиглаж болдог. Бид энэ удаад Dior брэндийн Mitzah Dior цуглуулгын тод өнгийн хээтэй хүзүүний алчуурыг онцолж байна. Торгон материалаар хийгдсэн уг алчуур нь Кристиан Диорын урлагийн тэнгэр гэгддэг байсан домогт Митца Брикараас сэдэвлэн хийгдсэн юм. Загварын мэргэжилтнүүдийн хэлдгээр Брикар бол дэгжин хэв маягийн илэрхийлэл болсон, маш нарийн мэдрэмжтэй, деталь бүрт анхаарал хандуулдаг гайхамшигтай бүсгүй байсан аж. Тэр үргэлж хүзүүндээ сувдан зүүлт зүүж, бугуйгаа торгон алчуураар чимдэг байжээ.

Мөрөөдлийн зүйл: Dior-ын хүзүүний алчуур (фото 1)

Мөрөөдлийн зүйл: Dior-ын хүзүүний алчуур (фото 2)

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх