Хайх

Хэзээ ч мартамгүй дурсгал: Газрын зурагтай A Jaffe зүүлт

Хэзээ ч мартамгүй дурсгал: Газрын зурагтай A Jaffe зүүлт

Энэ хаана билээ?


Зураг:

Хосууд анхны болзоогоо бүү мартаасай гэж Америкийн гоёл чимэглэлийн брэнд A. Jaffe нэгэн сонин гоёлын цуглуулга гаргажээ

Хуримын бөгжөөрөө эртнээс алдартай брэндийн шинэ цуглуулга олон том хотуудын газрын зурагтай гарчээ. Эдгээр хүзүүний зүүлтүүд харахад л анхны болзоо эсвэл хайраа илчилсэн өдөр ч юм уу, ямар нэг чухал өдрийн дурсамж хадгалж байх учиртай. Цуглуулгад багтсан зүүлтүүдийг мөнгө болон цагаан, шар, ягаан алтаар хийсэн ба бүгд очир алмазан чимэгтэй.  Maps by A. Jaffe-гийн дөрвөлжин, дугуй хэлбэрийн зүүлтүүд, бичил хадаасан ээмгүүд, даруухан гэмээр бугуйвч, зүрхэн хэлбэртэй энгэрийн зүүлт гээд бүх бүтээгдэхүүн нь хотууд, гудамжнуудын газрын зурагтай гарсан бөгөөд тэдний аль нэг уулзварт нь очир алмаз шигтгэж өгчээ.

Ийм "газрын зураг" худалдан авах үнэ нь түүнд орсон металлаас хамааран янз бүр байна. Хамгийн хямд, нэг чулуутай мөнгөн зүүлт  нь 125 ам.долларын үнэтэй. Эсвэл очир алмазан шигтгээ ихтэй, энгийн гэмээр зүүлтийг 2000 орчим ам.доллароор авч болно.

цааш үзэх