Хайх

Маш муу зургууд: Instagram хуудас @BadlyDrawnModels

Маш муу зургууд: Instagram хуудас @BadlyDrawnModels

Ямар ч реализм байхгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Шон Райан нь урлагийн сургуулийн төгсөх шалгалтандаа унаснаас хойш зураач болох бодлоо хаясан нэгэн. Гэхдээ түүний Instagram хуудас болох @BadlyDrawnModels нь одоо хорин мянга давсан их дагагчтай болжээ. Тэр топ загвар өмсөгчдийг өөрийн гараараа зурж хуудсандаа хийдэг бөгөөд түүний “чадваргүй” зургууд нь олны анхаарлыг татах гол онцлог нь болсон юм.

Өнөөдөр бид шинэ "guilty pleasure" олж нээсэн нь @BadlyDrawnModels гэх Instagram хуудас. Buro 24/7 загварын хэлтсийн ажлыг түр сатааруулж чадсан энэхүү төслийн зохиолч нь Шон Райан юм. Түүний ард Instagram хуудаснууд болох Badly Drawn Authors, Badly drawn Rappers ба Badly Drawn Footballers нар бий. Харин загварын ертөнц сонирхож эхлэн загвар өмсөгчдөд зориулсан хуудас нээснээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ада Мартинигийн маш муу зурсан хөрөг зургаас эхэлсэн тэрбээр цаашаа зогсолгүйгээр зурсан билээ. Одоо түүний хуудсан дээр гараагүй бүсгүй гэж бараг үгүй. Загвар өмсөгчид дээр сүүлд мөн загвар зохион бүтээгч нар нэмэгдсэн ба хамгийн сайн нь Жереми Скоттийн зураг болсон. Гэхдээ Райаний тохиолдолд хамгийн муу нь гэвэл илүү тохиромжтой байх. Түүний цуглуулгад мөн олны танил алдартнууд нэмэгдсэн бөгөөд Ким Кардашьян, Майли Сайрус нарын хөрөг зургууд хамгийн шилдэг нь. Түүгээр барахгүй зураачийн хэлснээр төсөлд оролцсон баатруудын хэн нь ч түүний зурганд гомдолдоггүй гэнэ.

@BadlyDrawnModels -ийн талаар нийтлэл Dazed сайт дээр өнөөдөр гарсны дараа хэдхэн цагийн дотор Шон Райанын дагагчдын тоо хоёр мянга гаруйгаар нэмэгдсэн. Өмнө түүнийг нийгмийн сүлжээнд арван найман мянган хүн дагадаг байжээ.

цааш үзэх